АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж аваад нутаг буцах гэж байсан Украин улсын иргэн Сергей, Юрий нарыг ЭЦГ, УМБГ, нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс илрүүлсэн. Одоо тэдний хамсаатан болох дахин хоёр ч гадны иргэн мөнгө залилсаар яваа ажээ.
Тэд тавдугаар сарын 20-24-ны өдрүүдэд зарим арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгийг 18 удаагийн үйлдлээр авсан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ хэргийг аль улсын харьяат болох нь тодорхойгүй зураг дээрх этгээд үйлджээ.
Тиймээс нийт иргэдийн дунд энэ хүнийг этгээдийг таних болон харсан хүн байвал 93022602, 93022603, 98089056, 93022604, 93022618, 93021041 дугаарын утсаар холбоо барина уу хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын гурав дугаар хэлтсээс мэдээлж байна.
М.Жаргал