logo
МУГЖ Д.Сосорбарам шинэ хочтой болжээ

МУГЖ Д.Сосорбарам шинэ хочтой болжээ

2012/06/02
МУГЖ Догмидын Сосорбарам улс төр, урлаг хоёрыг ухааныхаа хүчээр зохицуулж яваа гайхамшигтай хүн хэмээн нөхөд нь үнэлдэг. Одоо тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн урлаг, соёлын зөвлөхийн албыг хашиж байгаа бөгөөд япончуудтай нийлж “Ард” кино театрын буурин дээр сонгодог театр барих мөрөөдөлдөө автан сонгуулийн дараахнаас ажилдаа орох гэнэ.

Түүний байгаа байдал, уран бүтээлчийн дүр, биеэ авч явж байгаа зэргээс нь болоод хүүхэд байхаас нь эхлэж янз бүрийн хоч нэр хайрлаж явсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг “Сагсуу хар” хэмээн нэрлэх болжээ. Угаасаа сайн, муу үгийг дуулаад сурчихсан эрхэм Гавъяат маань энэ хочоо миний 13 дахь нэр хэмээн тун бахархалтайгаар найз нөхөддөө ярьж инээж явна.

Г.Заяа
Эх сурвалж: "Маш нууц" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш