logo
МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар дуучин П.Жимсээгийн улаан фэн болжээ

МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар дуучин П.Жимсээгийн улаан фэн болжээ

2012/06/02
Ийм нэгэн яриа Монголын радио, телевизийн байраар гарчээ. Учир нь, Олон нийтийн радио, телевизийн захирал залуу дуучин П.Жимсээгийн авьяас чадварыг ихэд үнэлж, уран бүтээлийг нь дэмжин туслах болсон гэнэ шүү. “Өнөр бүл” кинонд Гутлын үйлдвэрийн дарга будлиу Гармаад “Чи миний тэргийг аваад яв. Бушуу яв” гэж хэлдэг хэсэг байдаг шүү дээ. Тэгвэл энэ хэллэг одоо дуучин П.Жимсээд хаяглагдах болсон гэлцэнэ. Захиралын машиныг тус телевизийн гэрээт ажилтан болон дуучин П.Жимсээ албандаа хэрэглэх болжээ.
Түүний уран бүтээлийн тухай өгүүлсэн нэвтрүүлгийг Сар шинийн баярын өмнөхөн Олон нийтийн телөвизээр гарах ажпыг мөн уран бүтээлийн ивээн тэтгэгч нь зохицуулсан аж.

Дуучин П.Жимсээг хүмүүс янз бүрээр ярилцах нь бий. Түүнийг зохион бүтээгч Дуурсах, УИХ-ын эрхэм гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, Ж.Батсуурь нартай гэмгүй дотно байсан тухай яриа нэлээдгүй гарсан билээ. Тэгвэл энэ бүх яриаг үл ойшоон дуучин бүсгүй маань саяхан “Таван эрдэнэ” нэртэй цомгоо гаргасан байна.
Энэ бүх ажилд нь М.Наранбаатар захирал сэтгэлээсээ туслан дэмжиж байгаа гэнэ. МҮОНРТ өдгөө цагдаагийн алба хаагчдын тухай өгүүлэх олон ангит киноны ажилд ороод байгаа билээ.

Энэ киноны дууг захирал М.Наранбаатар дүүгээрээ бичүүлж, дуучин П.Жимсээгээр дуулуулахаар шийдвэрлэсэн аж. Үүнд атаархсан эмэгтэй дуучид янз бүрийн яриа үүсгээд эхэлчихсэн сурагтай.

Эх сурвалж: "Маш нууц" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш