Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын шилдэг хүүхдүүдээ шалгаруулж урамшууллаа. Олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэд болсон 26 сурагчдад Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаснаар жил бүр хот болон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан 9, 11 дүгээр ангийн сурагчдыг хотын даргын нэрэмжит шагналаар урамшуулж байхаар болсон. Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 73 хүүхэд улсын 11 төрлийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багаараа улсад түрүүлэн нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөжээ. Мөн багш нараас улсын олимпиадад амжилттай оролцож, англи хэл, хими, математик, физик, биологийн багш нар алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.
С.Өлзий
Эх сурвалж: МОНЦАМЭ