Хараацай шувууны дэгдээхэй шиг
Хайран дунд минь ганганаад байнаа ЭЭ бүүвэй, ЭЭ бүүвэй
...Хайрын эгэлгүй эрхлэл, амрагийн ялдамхан нялхрал дунд хэвлийд олдсон хүүхдээ хүй орчлонд төрүүлэх гэж бүсгүй хүн хэрээс хэтэрсэн зовлонгийн далайг туулдаг." Хоёр яс салах" гэж хамаг тэнхээгээ шавхаж, хар хөлсөө урсгаж,өөрийн мэдрэлгүй орилж, өвдсөндөө юм бүхнийг атгаж байхдаа, бүсгүй тавиланд бурханы зурсан зургийг тэр л зөнгөөрөө эдэлж байдаг. Яг тэр л мөчид энэ хорвоод бүсгүй хүн болж төрсөн хувь заяаныхаа зовлон жаргалын дэнсийг нэгэн дор амсаж, эдэлж амждаг.
Хэвлийдээ олдсон хүүхдээ 9 сар тээхдээ, тэр л 9 сард өөрт учирсан баяр жаргал, зовлон шаналлаа хэвлийг нь өшигчин "дүрсгүйтэх", хааяадаа хөлөө жийн тэвдүүлэх тэр л бяцхан "амьтанд" шивнэн учирлаж, бас аяархан илбэж өхөөрдөж байсан. Өдөр өдрөөр өсч торних тэр л бяцхан амьтныг сэтгэлдээ төсөөлж, тэр хэрээрээ түүнийгээ сэтгэл зүрхнээсээ хайрлаж, заримдаа ялимгүй зүйлээс болж сэм сэмхэн "муудалцаж" байсан хүн нь, амьдралдаа аз жаргалын алимыг амталж байсан залуухан "ээж". Хэн нэгнээс эсвэл юунаас ч юм айж цочихдоо өөрийгөө бус
хэвлийдээ байгаа үрээ л аргадан хурайлах, хэзээ ч юм нэгэн цагт өлсөхдөө өөрийгөө биш, тэр л бяцхан амьтныг хооллох гэж тэвдэх, заримдаа даарч ядрахдаа өөрийгөө бус тэр л бяцхан "амьтан"д сэтгэл нь зовж шаналах нь эх хүний араншин.
Зовж тарчилж, орилж хашгичиж байж үрээн төрүүлж, хэзээ ч салшгүй хүйн холбоог нь зангидаж, өөрт нь харуулан тэврүүлэх мөчид бүсгүй хүн сэтгэлдээ жаргадаг, яг л нар мандах мэт.Төрүүлсэн бяцхан амьтан нь, амаа өмөлзүүлэн хөхөө эрэн тэмтчих мөчид тэр л эхийн сэтгэлд сэтгэлд ивэлсэн хайр нь хөхөнд ивэлсэн сүүтэй хамтад урсдаг, урсгал гол мэт. Өвдөж тарчилж байх мөчдөө "ахиад хэзээ ч хүүхэдтэй болохгүй дээ" гэж бодож асан шазруухан бодол нь, хөхийг нь тэмтчин үлгэх тэр л бяцхан амьтныг хараад уярсан сэтгэлд уусаж "дахиад хэд ч
төрсөн яах вэ? " хэмээх омголон бардам мэдрэмжинд хөглөгдөнө, уулс мэт. Аяа бүсгүй заяа, аз жаргалын манан дунд умбасан нялхрал, бүсгүй нэгнээс өөр хэнд тохиох гэж.
Галуу шувууны дэгдээхэй шиг
Гаднаа ирээд ганганаад байнаа ЭЭ бүүвэй, ЭЭ бүүвэй
...Өдөр хоногоор өсч торних үрээ харахдаа эх хүн ямагт аз жаргалтай байдаг. Хэвлийд байхад нь хооллож ундалж, бас учирлаж аргадаж, өөрийн ааш араншиндаа тэнцүүлж байсан "хүйн холбоо" нэгэнт зангидагдаж, сэтгэлд шингэх аж. Инээхэд нь нар мандсан мэт баярлаж, өвдөж шаналахад нь үүл хуралдсан мэт харанхуйлж, өр зүрхнээсээ яг л "өндгөө дарсан шувуу" мэт сүүдрээс халхалдаг нь гагц эх хүн л байдаг. Үнэгчлэн нойрсоход нь хүртэл өөрөө л жаргаж, хар даран зүүдлэхэд нь хамтдаа л тэвдэн, хаалга онгойх бүрийд жавраас халхалж, халуун
нарнаас өөрөө л сүүдэр болон бөхийж, хар хэл , цагаан атаархлаас өөрөө ч мэдэлгүй тарни уншин хамгаалдаг нь гагц эх хүний зөн совин.
Хөлөө олон тэнтэр тунтар алхахад нь өөрийн эрхгүй уулга алдаж, "ээж ээ" гэж анхлан дуудахад нь өөрийн эрхгүй өмөлзөж, хүн бүрт үрийнхээ "ухаантай бас хосгүй"-г дуудан хуучилдаг нь эх хүний араншин. Бурууг хийхэд нь сэтгэлдээ өмөөрч, бусдын өмнө зэмлэвч өөрийгөө л зүхэж, будилж уруудахад нь сэтгэлдээ л ганцаар шаналдаг нь эх хүний араншин. "Өлсөх вий" гэж хоолоо халааж, "Даарах вий" гэж хувцсыг нь бэлтгэж, "Ядрах вий" гэж өөрөө л урдуур нь гүйдэг нь эх хүний араншин. Хайраар өлгийдэж өсгөсөн хүүхдээ ханьтай болоод жаргахад нь
"хардан харамлаж", хааяадаа муудалцаад ирэхэд нь "дотор сэтгэлдээ өмөөрч", хадан гэртээ халин одохдоо хүртэл "үрдээ л сэтгэл нь хоргоддог" нь эх хүний араншин.
Хичнээн шөнө нойроо хугаслан байж хөхөө хөхүүлэн, хүүхдээ хуурайлан, элгэндээ тэврэн бүүвэй аялдаг нь эх хүнээс өөр бий гэж үү? Өмөлзөн өмөлзөн байж хүүхдээ уйлахад нь бүүвэйлдэг, уурлаж уцаарлахад нь хүртэл учирлан учирлан аргаддаг, баярлаж хөөрөхөд нь өлмий дээрээ өндийн байж үнсэн, нулимсаа бусдаас нуун байж сэмхэн арчдаг нь эх хүнээс өөр хэн гэж? Тэр тусмаа өвлийн хүйтэнд жавар хургасан гэрийн хойморт, нар шатаасан гэрийн сүүдэрт, сэтгэл хиртээсэн зовлонгийн орчлонд гагц хүүгээ л гэх монгол эхийн сэтгэл дэндүү
"халуун". Элгэндээ тэвэрч хоносон шөнө болгоны жаврыг тэд л үргээдэг, эргэж ирэхдээ уйлж мөрийг нь түшсэн сэтгэлийн шаналлыг тэд л аргаддаг, элээж барах энэ л орчлонд тэд л гагц хүүхдийнхээ төлөө амьдарч чаддаг.
Ангир шувууны дэгдээхэй шиг
Алсаас ганганан дуудаад байна уу Ээ бүүвэй, ЭЭ бүүвэй
...Бүсгүй хүн энэ ертөнцөд эх болж, бүүвэйн дуу аялах гэж төрдөг. Эх хүний аялсан бүүвэйн дуунд энэ ертөнцийн бүх л амьд оршихуй уяран жаргадаг гэдэг. Саяхан фейсбуук дээр тавигдсан байсан монгол бүсгүйчүүдийн "үр хөндөлт"-ийн талаарх статистик баримтуудыг уншаад сэтгэл эмзэглэсэн. "Үзүүрийг нь дээш харуулсан зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох"-ын дайны аугаа хувь тавиланг хүйтэн мэсний үзүүрээр хөнөөж болно гэж үү? Энэ ертөнцийн сая, живаа , их наяд тоосонцор дундаас эрэн эрэн олсон хувь заяаг зүгээр л "үлээж" болно гэж
үү? Тэр тусмаа "цөөхөн" гэж гомдоллодог монголчууд бидний хувьд. Эх болох хүний зөн совингоор эргэцүүлж нэг бодоод үз дээ?
Монгол бүсгүйчүүд минь үнэхээр гоо үзэсгэлэнтэй, бас эрхэмсэг бардам, юутай ч зүйрлэшгүй халамжтай. Тэр ч бүү хэл, тэд л аугаа өвөг дээдсийн минь суу алдарт ухаан сэлбэж байсан. Тэд хөл дээрээ зөөлөн зөөлөн бардам алхахуйяа цэцэгс бөхийн мэхийдэг байсан гэдэг, Тэд ухаан саруул сэтгэлээр учирлан учирлан ярихуйяа, үүлс хүртэл намсан намсан сонсдог байсан гэдэг. Тэд эр нөхрөө, энхрий хүүгээ. эх нутгаа өмгөөлөн өмгөөлөн омогшихуяа, дайсан хүртэл уяран гайхан бахархдаг байсан гэдэг. Тэд өглөөний наранд өрхөө татан алхахуйяа,
цэцэгсийн шүүдэр хүртэл цайны амтанд шингэдэг байсан гэдэг.
Бүсгүй заяа гэдэг дан ганц эр нөхрийн өвөрт бус, энхрий хүүхдийн сэвлэгний даахинд жаргадаг гэнэ. Бүсгүй заяа гэдэг дан ганц сүрчигний үнэрт бус, хөхөнд ивэлсэн сүүний амтанд нялхардаг гэнэ. Бүсгүй заяа гэдэг ээрэм талын зэрэглээ, энгэр газрын нөмөр, уул хадны цуурайнд бус, эх хүний бүүвэйн дуунд л уярдаг гэнэ.
Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөлн байдаг
Монгол бүсгүйчүүд та нартаа эх үрсийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах