Монакогийн Вант улсын Эртний хүн судлал, антропологийн музейд “Төв азийн анхны нүүдэлчид” нэртэй археологийн үзэсгэлэн энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэн нь ирэх 9 дүгээр сарын 21-нийг хүртэл олны хүртээл болох юм байна.
Эдүгээгийн Монгол улсын нутаг дэвсгэрт төв ази дахь анхны нүүдэлчид, тэдгээрийн үлдээсэн соёлын баялаг дурсгалын ихэнх хэсэг байдаг ажээ. Тиймээс манай орныг эртний ази тив дахь анхны нүүдэлчний соёл иргэншлийн гол зангилаа нутаг орон байсныг харуулахыг үзэсгэлэн зохион байгуулагчид зорьж байгаа юм байна.
Монакогийн Эртний хүн судлалийн музей нь Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй 2006 оноос судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэн Архангай аймгийн Их Тамир сумын нутаг дахь "Цацын эрэг" дурсгалт газар суурийн судалгаа хийж байгаа билээ. Мөн "Заяын хүрээ" хийдийн эвдэрч гэмтсэн хэсгүүдэд сэргээн засварлах ажлыг уг шинжилгээний ангийнхан гүйцэтгэж буй ажээ.
Я.Баяраа
МОНЦАМЭ