logo
Ерөнхий сайд хүүхдүүдтэй өнжив

Ерөнхий сайд хүүхдүүдтэй өнжив

2012/06/02
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийг гэртээ урьж, тэдэнтэй өдрийг өнгөрүүллээ. Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, хүүхэд хамгаалах төв болон хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд, түүнчлэн сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг”-ийн төлөөлөл гээд 40 орчим хүүхдүүд энэ өдөр Ерөнхий сайдын гэрт зочилж, хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэцгээв. Гэнэн цагаахан хүсэл мөрөөдлөө Засгийн газрын тэргүүндээ илэн далангүй ярьж, бас онигоо ярьж хөгжилдсөн тэд энэ өдрийг хамгийн мартагдашгүй хүүхдийн баярын нэг боллоо хэмээн тодорхойлж байлаа. 

МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш