Эцэг, эх нь хайр энэрлээр тэтгэж байгаа цагт ядуу тарчиг амьдрал хүүхдийн аз жаргалд нөлөөлдөггүй. Германы Фокус сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүн ингэж гарсан байна.
Чухам юу хүүхдийг аз жаргалтай болгодог вэ? гэсэн амаргүй асуултыг нийтлэл бичсэн судлаачид тавьжээ. 2010 онд христийн буяны World-Vision-Kinderstudie байгууллагын ивээл дор энэ асуултын хариуг олох зорилгоор судалгаа явуулсан байна. Ядуу айлын хүүхдүүдийн дийлэнх нь байнга гадуурхагддаг бөгөөд нийгэмд сэтгэл санааны байнгын дарамтыг мэдэрдэг болохыг судалгаа явуулсан эрдэмтэд анзаарчээ. Эдийн засгийн байдал, хүүхдийн сэтгэл санааны байдал хоёр хоорондоо уялдаатай болохыг судалгаа явуулсан хүмүүс олж тогтоосныхоо дараа "түгшүүр" зарласан байна. Хүүхдүүд өөрсдөө тийм байдлыг сайн мэдэрдэг болох нь ч тогтоогджээ.
Ийм дүгнэлтийг Германы нийгмийн санаа бодол болон маркетингийг судалдаг тэргүүлэгч байгууллагын нэг болох TNS-Infratest үнэртэн гоо сайхан болон эмийн сангийн барааны Schlecker сүлжээ дэлгүүрийн захиалгаар, зөвхөн Фокус сэтгүүлд үр дүнг нь нийтлэх болзолтойгоор явуулсан судалгааны явцад хийсэн байна.
Удаан хугацааны турш сэтгэл судлаачид 11-ээс дээш насны хүүхдүүдтэй ярилцжээ. Хүүхэд бүрээс юу хүсч, мөрөөддөгийг нарийвчлан асуусан байна.
“Гэр бүлийн уур амьсгал хичнээн ойр дотно байна төдийчинээ хүүхэд амьдралын талаар сайн сайхан бодолтой болдог” гэж TNS-Infratest-ийн ахлах сэтгэл судлаач Свантьи Ниссен нотолжээ. Өөрийг нь хүндэтгэж байгааг мэдэрдэг, өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг ойлгодог хүүхдүүд элдэв муу ааш авиргүй байдаг нь судлаачийн сонирхлыг ихэд татсан байна.
Судалгаанаас үзвэл, хүүхдүүдийн дотоод сэтгэл ханамж юуны түрүүнд, эцэг, эхийн зан байдлаас хамааралтай байдаг аж. Гэр оронд нь таагүй уур амьсгал ноёрхсон айлын хүүхдүүд сургууль дээрээ эдийн засгийн хувьд илүү чинээлэг нийгмийн давхаргын үе тэнгийнхнийгээ бодвол тав тухтай байдлыг мэдрэх боломж бага байдгийг судалгаанд онцлон тэмдэглэсэн байна.
Энэ салбарт явуулсан олон судалгаа бага орлоготой гэр бүлд маргаан гарах магадлал өндөр болохыг нотолжээ.
“Санхүүгийн хүндрэл гэр бүлийн дотор байнга хэрүүл маргаан үүсгэдэг” гэж Кёльны их сургуулийн судлаач, Боловсрол болон нийгмийн ухааны судалгааны хүрээлэнгийн захирал Кристофер Буттервегге нотолсон байна. Ядуу тарчиг байдал, хүүхдийн аз жаргалтай мэдрэмж хоёр хоорондоо шууд холбоогүй ч хэдий ч, шууд бус холбоо ямартай ч ажиглагддаг аж. Ийм хүүхдүүд ихэвчлэн зав чөлөөгүй байдаг нь тэдний сэтгэл санаанд нөлөөлдөг байна.
Гэхдээ энэ тохиолдолд дүрмээс гадуур нэг зүйлийг судлаачид анзаарчээ. Ажилгүйдлийн тэтгэлгээр /бага орлоготой/ амь зуудаг эцэг, эхтэй хүүхдүүд хоорондоо их холбоотой байдаг аж. Эцэг, эх нь ч хүүхдүүдээ сайн мэддэг байна. Тийм гэр бүлийн хүүхдүүд их хариуцлага хүлээдэг учраас өөртөө илүү их итгэлтэй болдог аж.
Хүүхдүүдийг аз жаргалтай болгодог ямар хүчин зүйлүүд байна вэ? Буттервеггегийн үзэж буйгаар “ажилдаа сэтгэл хангалуун байдаг эцэг, эхчүүд нийгэмтэйгээ илүү сайн зохицож, тэр чинээгээр үр хүүхдүүд нь аз жаргалтай байдаг”. Хамгийн гол нь хүүхдүүдэд хайр, энэрлийг мэдрүүлж чадах гэр бүлийн халуун дотно уур амьсгал чухал юм.
З.Амгалан
МОНЦАМЭ