Дэлхийн шатрын аварга цолоо хамгаалахаар Энэтхэгийн шатрын их мастер Вишванатан Ананд Израилийн их мастер Борис Гельфандтай оюуны хүчээ сорьж, шатрын титмийг ээлжит удаа өмсөх эрхтэй боллоо.
Их мастерууд 12 өрөг тоглож, 6:6 оноотой болсны дараа түргэн нүүдлийн дөрвөн өрөг тоглосны дараа 2,5:1,5 оноогоор Энэтхэгийн шатарчин өрсөлдөгчөө хожсон байна.
Дэлхийн хоёр их мастерийн өрсөлдөөн 20 хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тэд ОХУ-ын Третьяковын галерейн үнэлж барамгүй зургийг цуглуулгыг үзсэн төдийгүй манай гарагийн шилдэг шатарчдын бүтээлтэй танилцжээ. Шатар сонирхогчид мастеруудын тоглолтыг идэвхийлэн үзэж, алга ташилтаар урамшуулж, шатарчид нь тэднийг сонирхолтой, уран нүүдлээр баясгасан байна.
Энэтхэгийн их мастер Олон улсын шатрын холбооны ДАШТ-д ялснаар 2007 онд дэлхийн аварга болсон билээ. 2008 онд Ананд Бонн хотноо Оросын шатарчин Владимир Крамникийг 6,5:4,5 оноогоор хожиж аварга цолоо хамгаалсан байна. 2010 онд Ананд Болгарын Софи хотод болсон ДАШТ-д Топаловыг хожиж, шатрын титмээ хадгалан үлдсэн билээ.
З.Амгалан
МОНЦАМЭ