Ирэх сонгуулиар МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийн жагсаалд орж, сонгуулийн бэлтгэл ажил гээд хөл нь газар хүрэхгүй хөөрч яваа эрхэм бол Ч.Ганхуяг. Хэдийнээс “Хас”-ын Ганхуяг гэгддэг тэрбээр Сангийн дэд сайдаар томилогдоод авсан. Саявтархан “талхны үнэ 300 төгрөг" хэмээн ам алдсан. Үүнээсээ болоод багагүй шүүмжлэлд өртөөд байгаа түүнийг УИХ-ын гишүүн болсноор талын монголчуудын амьдралыг өөд нь татна гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байна. Улс төрд нэлээд хүчтэй өрсөлдөнө, ирэх парламентад төрийн бодлого тодорхойлолцож сууна гээд байгаа энэ хүн ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй, ядуу айлын нэг өдрийн хүнс болдог талх ямар үнэтэйг ч анзаарахгүй явснаараа амьдралаас “тасарчихсан" гэдгээ нотлох шиг боллоо.
Угийн алдар нэр, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцдаггүй Ч.Ганхуягийн хувьд “Тэнгэр” санхүүгийн нэгдпийн ерөнхий захирал, Монголын оюутны холбоо (МОХ)-ны ерөнхийлөгчийн албыг давхар хашиж ирсэн. Нэгэн цагт “Хас” банкийг хөл дээр нь босоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үзээд оюутан залуус түүнд итгэл найдвар хүлээлгэсэн байдаг юм. Тэгээд ч Ч.Ганхуягийг “том” улстөрч болоход нь МОХ албан тушаалын гишгүүр болон ивж өгсөн гэж болно Харамсалтай нь тэрбээр урвасан. Ингэхдээ бүр урваж, шарваад барьц алдсан тул Монголын мянга мянган залуус салахын түүс болтлоо залхаад байгаа. Учир нь тэрбээр оюутнуудынхаа хүчийг ашиглан намдаа чансаагаа ахиулах, олны өмнө улс төр хийх гэж нэлээдгүй үзсэн. Саяхнаас өөрийгөө “Би Бат-болдын хүн” гээд ярьж явдаг зуршилтай болсон Ч.Ганхуяг дөрвөн жилийн өмнө одоогийн МАН-ыг шүүмжилж, тойрон хүрээлэгчдээ энэ намд гишүүнээр элсэхгүй байхыг уриалж, урваж явсан нэгэн. Ингэхдээ намуудтай холбоотой, тэр тусмаа МАХН одоогийн МАН-тай холбоотой шүүмжлэх юм асар их бий. Ард иргэдийн дундаж боловсролын түвшин, мэдээлэл авч байгаа байдал, эдийн засгийн үзүүлэлт, гаргаж байгаа шийдвэрүүд, популист амлалтууд гээд МАН-д зөндеө муу зүйлүүд буйг шүүмжилдэг байсан нь өдгөө эсрэгээр эргэсэн бололтой. Ирэх 2012 оны сонгуулиар МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон. Гэвч урваж, шарвасан этгээд зуршил нь түүнийг нэг л өөд нь татах шинжгүй болоод явчихлаа. Эхнээсээ залуус Монголын оюутны холбоог шинэчлэх хөдөлгөөн өрнүүлж босч эхэллээ. МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуягаас их, дээд сургууль, МСҮТ, коллежийг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж буйгаа мэдэгдэж өчигдөр хэвлэлийнхэнд хандсан. Монголын оюутны холбоог шинэчлэх хөдөлгөөнийхний мэдэгдсэнээр Ч.Ганхуяг ерөнхийлөгчтэй МОХ оюутан суралцагч цөөтэй коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааны урамшууллыг олгохгүй боогдуулах, оюутны эрх ашгийг хамгаалах тал дээр удаа дараа хууль зөрчсөн бололтой.
Ямартай ч дипломатчийн жолоочоор ажиллаж байсан аавынхаа буянаар Унгарт бага насаа өнгөрөөж, улс төрд эргэлт буцалтгүй орсон Ч.Ганхуягийн хувийн амьдрал түмний алган дээр дэлгэгдээд байгаа нь нууц биш. Америкаас оруулсан буцалтгүй тусламжаар банк байгуулсан хэмээн нэг хэсэгтээ сэрдүүлсэн Ч.Ганхуягт нам, Ерөнхий сайдыг хүссэнээрээ худалдан авч, тал засч болно, УИХ-ын гишүүн болохын тулд ийм байж болохгүйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Ч.Оргил
Эх сурвалж: "Нийслэл Таймс"