Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газруудын эзэмшигч, хариуцагч нартай өчигдөр уулзан, шөнийн 12 цагаас хойш хугацаа хэтрүүлэн ажиллахгүй байхыг хатуу анхааруулсан байна.
Нийслэлд байдаг цэнгээний газар, шөнийн клубууд цаг хэтрүүлэн ажилладаг аж. Тиймээс цаг хэтрүүлэн ажилладаг, зөрчил гаргасан баар, цэнгүүний газрын эздийг голчлон дуудаж уулзсан байна. Тухайлбал "Брикс" шөнийн клуб 18 удаа ийм зөрчил гаргасан бол цэнгээний газрууд хамгийн доод тал нь таван удаа илүү цагаар ажилласан аж. Ийм тохиолдолд захиргааны хариуцлага гэж 250 мянган төгрөгөөр тогргодог тул үүнээс хэд дахин ашиг олдог газрууд үл ойшоодог юм байна.
Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас удаа дараа цаг хэтрүүлэн ажиллавал цаашид Эрүүгийн хуулийн 161-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэх талаар сануулсан байна.
Н.Туяа
МОНЦАМЭ