logo
Д.Медведев Оросын агаарын тээвэртээ итгэхгүй тусгай онгоцоо Франц онгоцоор сольжээ

Д.Медведев Оросын агаарын тээвэртээ итгэхгүй тусгай онгоцоо Франц онгоцоор сольжээ

2011/06/22
ОХУ-ын баруун хойд хэсгийн Карелия мужид иргэний агаарын тээврийн онгоц сүйрчээ. Албаны хүний мэдэгдэж байгаагаар нисэх багийнхныг оруулаад 52 зорчигч онгоцонд байсан. Түүнээс 44 хүн амиа алдаж, 8 хүн нь хүндээр гэмтэж түлэгдсэн байна. Цаг уурын хүнд нөхцөл, ялангуяа манан ихээр татсан байснаас онгоц жолоогоо алдаж сүйрсэн байх гэж таамагалаж байна. Хар хайрцгийг олж авч чадсан. Удалгүй мөрдлөг явуулна. Онгоц Домодедово Олон улсын нисэх буудлаас хөөрсөн байжээ. “Биднийг энд ирэхэд онгоц дөнгөж унаад гал дүрэлзэж эхэлж байсан. Дэлбэрэлтэн дундаас нэгэн эмэгтэй гарч гүйн газар унаж байхыг харсан” гэж гэрч ярьсан байна. Зорчигчдын ихэнх нь Оросын иргэд байсан бөгөөд 1 шведийн иргэн байсан гэж албаны хүн мэдэгджээ. Оросын  ерөнхийлэгч Дмитрий Медведев ОХУ-д үйлдвэрлэсэн онгоц, дэлхийн стандартад нийцэхгүй байгааг, Орост онгоцны осол хамгийн их гарч, хамгийн найдваргүй агаарын тээвэр эрхэлдэг гэдэг үзүүлэлттэй байгааг шүүмжилж байжээ.  Дмитрий Медведев саяхан Орост үйлдвэрлэсэн ерөнхийлөгчийн тусгай онгоцоо Францын илүү баталгаатай, чамин онгоцоор сольсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш