logo
APPLE компанийн шинэ “эзэн” телевизэд ярилцлага өглөө

APPLE компанийн шинэ “эзэн” телевизэд ярилцлага өглөө

2012/06/04
Ухаалаг гар утас болон дижитал технологи үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч APPLE компанийн хэвлэл мэдээлэлд ховорхон өртдөг шинэ гүйцэтгэх захирал Тим Күүк телевизэд ярилцлага өгчээ. Түүний ярьж байгаагаар Стийв Жобс бол агуу сэтгэгч, алсын мэдрэмжтэй хүн бөгөөд хэн нэгнийг Стийвтэй шууд харьцуулах зүйрлэх аргагүй гэжээ. APPLE компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стийв Жобс хорт хавдар тусан бие нь аажмаар муудаж эхлэнгүүт удирдлагын шилжилт аажмаар явагдсан байна. Энэ үеэр Тим Күүк Стийв Жобстой хамт харагдах нь их болсон юм. Хэдийгээр Стийв Жобс таалал төгсч Тим Күүк уг компанийг удирдаж эхлээд байгаа боловч уг компанийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэвээр байна. APPLE компани ихэнх бүтээгдэхүүнээ Хятадад хийж угсардаг. Тэгвэл Тим Күүкийн ярьж байгаагаар одоохондоо APPLE компани Оутсорсинг буюу хямд ажиллах хүчийг ашиглан бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэхээр өөр аргагүй байгаа. Харин аажимдаа байдал өөрчлөгдөөд ирвэл 1990-ээд оных шигээ Америкт үйлдвэрлэж эх орныхоо ажлын байрыг нэмэгдүүлэх юм байна. APPLE компани Кентаки мужид үйлдвэрээ нээгээд байгаа бөгөөд iPhone-5-ыг удахгүй ирэх 8 сард гаргахаа мэдэгдээд байгаа. Шинэ загвараа Лазер товчлууртай болгон товчлуурыг утаснаасаа шууд татаж гаргаж ирэн томруулаад яг л энгийн компьютерийн стандарт гаранд аваачиж болохоос гадна ямар ч гадаргуу дээр ашиглаж болохоор холографик дэлгэцтэй болох ажээ. Уг дэлгэцийг хүссэн хэмжээгээр томруулж дуу дүрсийг үзэж болох ажээ. Одоогоор яг ямар технологи нэмэгдсэнийг нууцалж, дэлгэц нь өргөн том болсон гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа юм. APPLE компани шинэ эзэнтэйгээ адил нууцлаг болсон гэж шинжээчид дүгнэж байгаа. “Нэгэн охин найз залуудаа хандаж даруухнаар надад ямар ч бэлэг байсан хамаагүй ээ. Хазсан алим ч байсан болно. Гэхдээ утасны ард наалттай байвал зүгээр” гэсэн шиг APPLE компани шинэ эзэнтэйгээ хамт нууцлаг байдлаар үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш