Өнгөрсөн пүрэв гарагт хөгжим, кино урлаг, болон загварын одод Францад болсон Америкийн ХДХВ-ын судалгааны дансанд хандив цуглуулах аянд нэгдлээ. Канны кино фестивалийн үеэр болсон уг үйл явдал нь олон олны танил хүмүүсийн анхаарлыг татдаг юм. Эдгээр оддын дунд Алек Болдвин, дуучин Кайли Миног болон реалити шоуны од Парис Хилтон нар байлаа. Америкийн ХДХВийн судалгааны хандивын холбооны гүйцэтгэх захирал Кевин Роберт Фрост тус үдшийн ач холбогдлыг ийн ярьлаа.
“Эдийн засгийн хувьд хүнд хэцүү цаг байгаа. Ийм үед кино урлагийнхан олноороо биднийг дэмжин ийм хэмжээний мөнгө цуглуулахад тусалж байгаа нь үнэхээр гайхамшигтай” гэсэн бол поп од Жанет Жэксон улаан хивсэн дээгүүр алхаж ирээд ХДХВ-ын шалтгааныг судлах ажлыг дэмжиж байгаадаа маш их баяртай байна хэмээн хэлсэн юм. Тэрбээр, “Яагаад энэ ажлыг илүү үзэсгэлэнтэй, амьдралтай болгож болохгүй гэж. Эерэг энерги авчиръя л даа. Бид олох болно. Бид энэ өвчнийг анагаах эмийг олох болно” гэжээ.
Энэ үдшийн дуудлага худалдаа, оддын цугларсан үдэшлэгийн дараа зохион байгуулагчид энэ үдэш 10 сая гаруй ам.долларын ашиг олсон хэмээн мэдээлжээ.
Shuum.mn