Хойд Италийн газар хөдлөлтөөс амьд гарагсад 16 хүний аминд хүрсэн газар хөдлөлтөөс амьд гарсан өөр хүмүүс байгаа эсэхийг хайсаар байна. Эмилиа Романиад 7 хоног гаруйхны хугацаанд болж буй 2 дахь хүчтэй газар хөдлөлт болох 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 350 хүн өртөж гэмтсэн байна. Орой Кавеззогоос нэгэн эмэгтэйг амьд татаж гаргаж авч чадсан бөгөөд албаныхны үзэж буйгаар ахиад 1 хүн сураггүй байгаа юм.
5 дугаар сарын 20-нд болсон газар хөдлөлтөд 7 хүн амь үрэгдэж, мянга мянган хүн гэр оронгүй хоцорсон байна. 6 магнитудын хүчтэй энэ газар хөдлөлт нь түүхэн дурсгалт барилга, сүм дугануудыг устгаж Эмилиа Романиагийн түүх соёлын дурсгалд ч хохирол учруулжээ. Италийн засгийн газрын мэдээлснээр 2 газар хөдлөлтийн дараа гэр оронгүй хүмүүсийн тоо 6000-аас 14000 хүртлээ нэмэгдсэн байна. Кавеззод аврагдсан бүсгүйн мэдээлж буйгаар тэрээр гал тогооныхоо өрөөнд том бул чулуунд дарагдаастай 12 цагийг өнгөрөөсөн байна. 65 настай эмэгтэй чулуу 2-ын хооронд тавилга хавчуулагдаж чулуунд дарагдахаас нь хамгаалснаар тэрээр амьд үлдэж чаджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Ерөнхий сайд Марио Монти Засгийн газар Италийн хувьд маш онцгой, чухал, үр өгөөжтэй байсан энэ газарт хэвийн амьдралыг нь эргүүлэн авчрахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн байна. Засгийн газрын цэргүүдийг газар хөдлөлтөд өртсөн газруудад тараан байрлуулаад байгаа бөгөөд Лхагва гарагт онцгой байдлын албаны уулзалт хийхээр товлоод байгаа юм.
Мягмар гарагийн өглөө орон нутгийн цагаар 09:30д болсон газар хөдлөлт нь Болониагийн хойд хэсгийн 40 км газрыг 9,6 км хүртэлх гүнд хамарсан байна. Газар хөдлөлтийн чичиргээ Вениц, Австрийн хилийн орчимд хүртэл мэдрэгдсэн бөгөөд тэнд ч чичиргээнээс зугтсан хүмүүс гэрээсээ гаран гүйж байжээ. Газар хөдлөлтийн голомттой Мирандола, Мэдолла, Кавеззо хотууд хамгийн ой байсан боловч Милан, Болониа гэх мэт хойд хэсгийн хотуудад ч чичиргээ мэдрэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн дунд Мирандолагийн 4 иргэн байсан бөгөөд тэдний 2 нь нурж унасан үйлдвэрт байсан байна. Мөн 3 хүн Сан Фелисд, 2 хүн Кавеззод нас барсан байна.
Мирандолад Сан Франческогийн сүм нурж, түүнээс фасад нь л үлдсэн байна. Коррьер Дела Сера вебсайтын мэдээлснээр өмнө нь болсон газар хөдлөлтийн дараа даваа гарагт хоослоод байсан үйлдвэрт 3 хүн амь алджээ. Роверето Ди Нови тосгоны нэгэн сүмийн мөргөлч тэнгэрийн эхийн хөшөөг авч гарахаар сүм рүү буцаж орохдоо багананд дарагдан амь үрэгдсэн байна. “Энэ бол гамшиг. Би өмнө нь ийм зүйл харж байсангүй” хэмээн Кавеззогийн засаг дарга Стефано Драгеттигийн хэлжээ. Моденад амьдардаг Лондоны иргэн Кристофер Гилберт ВВС-д “би 15 секунд орчим үргэлжилсэн маш хүчтэй газар хөдлөлтийг мэдэрсэн” хэмээсэн бол Моденагаас хойш 58 кмийн зайд орших Мантуад суудаг Крис Брюэртон “сандал чичрээд эхэлсэн, тэгээд миний доороос долгиолсон зүйл мэдрэгдэж эхэлсэн. Гаражны хаалга түстасхийгээд, газар найгаж эхлэхэд би цэцэрлэг рүүгээ гүйсэн” гэжээ.
Газар хөдлөлтөөс хойш 100 км хүртэлх хол байрлалтай хотуудад иргэдийг гэрээс нь гудамжинд гарахад хүргэсэн хэд хэдэн газар хөдлөлтийн дараах түлхэлтүүд болсон хэмээн ВВСийн Марк Дафф хойд Италиас мэдээллээ. Пизад албан газруудын урьдчилан сэргийлэхийн тулд сулласан бол Вениуэд хөшөө нурж ард иргэдийг сандаргасан байна. Хамгийн ихээр өртсөн хотуудад албан байгууллага болон үйлдвэрийн барилгууд бул чулуу болон нурсан байна. Аюулгүйн алба руу утасдсан хүмүүсийн дуудлагуудаас болж систем ачааллаа дийлэхээ больсон байна. Мөн хойд Италийн зарим хэсэгт галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байна.
Олон төрлийн хоолоороо алдартай, хөдөө аж ахуйг хамгийн сайн хөгжүүлсэн Италийн хот болох Эмилиа Романиа нь өмнөх газар хөдлөлтийн хохирлоос гарахаар ихэд чармайж байсан билээ. Өмнөх газар хөдлөлт нь тус бүс нутгийн пармезаны үйлдвэрлэлийг умтгасан бол мягмар гарагт болсон газар хөдлөлт дэлхийд алдаршсан гаврын цууны үйлдвэрлэлийг устгасан байна. Евро 2012ын өмнө Италийн хойд хэсгийн хот Пармад Итали Люксэмбург 2-ын хооронд магмар гарагт болох байсан хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг цуцалжээ. 2009 онд Эл Аквиллад болсон газар хөдлөлтөд 3000 орчим хүн амь үрэгдэж байсан байна.