АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын далайн эрэг орчмоос цацраг идэвхт бодист хордсон Туна буюу алтан жад загас баригдсан нь мэргэжлийн хүмүүсийн санааг зовоож эхлээд байна. Калифорнийн их сургуулийн профессор Даниел Хиршийн үзэж байгаагаар цацраг идэвхт бодист хордсон загаснууд өнгөрсөн 8 дугаар сард илэрсэн. Хэдийгээр цацраг идэвхт бодисын хэмжээ бага ч хавдар үүсгэх аюулын төвшинд хүрээд байгаа аж. 2011 оны 3 дугаар сард Японд болсон цунамигаас үүдэлтгэй Фүкүшима Дайчи АЦС-ын цөмийн ослоос үүссэн цацраг идэвхит бодис далайд нэвшсэн юм байна. Цөмийн асуудлаар судалгаа хийж, цөмийн эрчим хүч ашиглахын эсрэг байдаг Даниел Хиршийн үзэж байгаагаар нэг хүн нэг туна загас идээд хордох биш олон хүн хавдраар өвчлөх аюултай болоод байгаа юм байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ төрлийн загаснууд Фүкүшима Дайчи АЦС-ын цөмийн ослоос яг 1 сарын дараа нүүдэллэж, аажимдаа АНУ-ын баруунд эрэгт хүрсэн. Даниел одоо цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх, цаашлаад цөмийн эрчим хүчгүй байгаль дэлхийг бүтээхэд чиглэсэн лекц уншиж байна. Түүний лекцээрээ дамжуулж хүмүүст гол хэлэх гээд байгаа зүйл нь хүн төрөлхтөн байгалийн амьтан. Хүмүүс байгаль дэлхийгээ хордуулбал эргээд өөрсдийнх нь энэ дэлхий дээр орших эс орших дээр асуудал яригдана. Хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулж байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар цези, мөнгөн ус зэрэг цацраг идэвхт бодис агуулдаг бодис бусад химийн элементийн адил далайн ёроолд живдэггүй бөгөөд усанд удаан хугацаанд шингэдэг байна. Түүгээр нь загас болон бусад далайн амьтан заламгайгаагаараа хооллож хорддог ажээ.
Shuum.mn
Shuum.mn