logo
Жүжигчин Анжелина Жоли бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдлээ

Жүжигчин Анжелина Жоли бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдлээ

2012/06/04
Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли 5 дугаар сарын 29-ний Мягмар гарагт Английн Гадаад хэргийн сайд Виллиам Хаагтай уулзлаа. Энэ уулзалтынхаа үеэр тэрээр нэгдсэн үндэстний байгууллагаас гаргасан дэлхийн мөргөлдөөний бүсүүд дэх бэлгийн хүчирхийллийн эсрэг кампанит ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Нэгдсэн үндэстний байгууллагын дүрвэгсдийг хариуцсан зөвлөлийн гишүүн, онцгой бүрэн эрхт төлөөлөгч Анжелина Жоли удахгүй өөрийн найруулсан “Цус балын орноор” дэлгэцийн бүтээлийг олны хүртээл болгох юм. Босниа, Рвандад болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийллийн золиос болсон хохирогчидтой уулзаж ярилцсан бөгөөд үүнээс энэ төрлийн гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авах нь хичнээн чухал байгааг ойлгосон хэмээлээ. Анжелина Жоли хэвлэлийн бага хурлын үеэр, “Хэдийгээр бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд дэвшил гарсан боловч маш их зүйлийг хийх шаардлагатай байна. Өнөөдөр дэлхий даяар мөргөлдөөнүүд гарч, олон мянган эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байна. Бид цаашдаа энэ төрлийн гэмт хэргийн үр нөлөөг анзаарахгүй өнгөрөөж болохгүй боллоо. Ийм гэмт хэргийн хохирогчид юу хүсдэгийг бид мэднэ- шударга ёс, дэмжлэг. Гэвч тэд үүнийгээ авч чаддаггүй. Бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд бүгдээрээ нэгдэж, үүний эсрэг чиглүүлснээр бид хохирогчдод шударга ёсыг олгож, хүчирхийлэл газар авахаас сэргийлж чадах юм. Энэ бол маш чухал” гэжээ
“Цус балын орноор” дэлгэцийн бүтээл нь Босниан Серб үндэстэн Даниел, Босниан Муслим эмэгтэй Ажла нарын хайрын түүхийг, тэр дундаа тэдний хайр дурлал нь хэрхэн тэдний үндэстэн хооронын тэмцлийн золиос болж байгааг өгүүлдэг юм байна.
Тэд дайны хар сүүдэр, аллага хүчирхийлэл, мөн гэр бүлийнхнийхээ дарамтыг эсэргүүцэн хайр дурлалаа авч үлдэхийн төлөө тэмцэх боловч энэ нь боломжгүй зүйл болон хувирсан байна. Уг киног өнгөрсөн 12 дугаар сард Сараевод үзүүлэх үеэр дайны хүчирхийллийн зарим хохирогчид Босниад болсон зураг авалтын зарим хэсгүүдийг эсэргүүцэж, болиулахыг оролдож байсан нь энэ бүтээлийг хичнээн үнэн бодитой, эр зориг шаардсан ажил болохыг харуулсан байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш