“Лэс Мисэрайблс” кино хийгдэж байгаа талаарх мэдээлэл бидэнд хэдийнэ хүрч үзэгчдийн дунд хүлээлт үүсээд байсан боловч энэ тухай дорвитой мэдээлэл төдийлөн байгаагүй билээ. Тэгвэл энэ киноны трэйлэр гарсан байна.
Киноны гол дүрд “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны дүрсгүй гүнжийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Анн Хатавуэй тоглосон бөгөөд тэрээр Фантины дүрийг амьлуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан гэнэ. Тус кинонд түүний эмгэнэлтэйгээр нас бардаг хэсэг байдаг бөгөөд энэ хэсгийг амьдруулахын тулд түүнийг аль болох их хичээхийг найруулагчид нь даалгасан байна. Хүссэн дүрээ бүтээхийн тулд Анн өдрийн 500 калорийн хоолны дэглэм барьж байсан юм байна.
Нэгэн ойрын эх сурвалж “Анн энэ кинонд нэгэн үйлдвэрчний ядуу ажилчны дүрийг бүтээсэн байгаа бөгөөд 15-20-хон хоногий дотор аль болох их жин хасах шаардлагатай болсон байна. Их хэмжээний төсөвтэй кинонд энэ хэмжээний шаардлага тавигдах нь зүйн хэрэг” гэсэн байна. Тэрээр мөн нэмж хэлэхдээ энэ хоолны дэглэм нь түүний биед маш муу нөлөө үзүүлж байгаа бөгөөд бие организмынхаа хэвийн байдлыг хадгалахын тулд Анн Хатавуэй долоо хоног тутам тусгай эмчилгээ хийлгэж байгаа гэсэн байна.
Shuum.mn