Колумбийн 16 иргэн тус улсын Засгийн газар иргэдийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасныг эсэргүүцэн биенийхээ хүзүүг хүртэл өөрсдийгөө газарт булсан байна. Колумбын Агуачика хотын 300-аад гэр бүлд хөрөнгийг нь хураах шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Энэ тухай эсэргүүцлийн тэмцэлд оролцогч эмэгтэй ярьсан байна. Тэрбээр, “Бид асуудлуудаа шийдүүлэхийг хүсч байна. Бид эрх баригчдыг үнэнийг хэлээсэй гэж хүсч байна. Бидэнд цаашид яг юу тохиолдох юм бэ? Бид үүнийг яг өнөөдөр юм уу маргааш хий гэж шаардахгүй ч бид нар чинь амар тайван амьдрах эрхтэй шүү дээ” гэжээ.
Эсэргүүцэгчдийн зарим нь шингэний дутагдалд орж, хэт сульдсанаас түргэн дуудаж эмнэлгийн тусламж хүргэсэн байна. Эсэргүүцэл илэрхийлж буй гэр бүлүүдийн хэлж байгаагаар Засгийн газар хөрөнгө хураах мэдэгдлээ буцаахгүй бол илүү олон хүмүүс эсэргүүцэлд нэгдэх гэнэ.
Өмнөд Америкийн Колумб улс нь 46 сая хүн амтай бөгөөд рүн амын тоогоороо дэлхийд 27-т ордог. Хүний эрхийн байгууллагын үзэж байгаагаар Колумб улс нь хүний эрхийг хамгаалах тал дээр нилээд дутагдалтай ажилладаг улс юм. Тус улс нь эдийн засгийн хувьд Латин Америкт 4-т, Өмнөд Америкт 3-т бичигддэг юм. Колумб нь кофе, цэцэг, маргад, нүүрс, газрын тосны үйлдвэрлэлээрээ алдартай. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эдийн засгийнх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэг байна. 2010 оноос хойш хүчирхийллийн хэмжээ эрс багассан бөгөөд алан хядах үйл ажиллагааны тоо 2002-2006 оны хооронд 2 дахин багассан байна. 2011 оны байдлаар Колумб улс нь дэлхийн хамгийн том коккайн үйлдвэрлэгч хэвээр байсаар байна.
Shuum.mn