logo
Энэтхэг хосуудын 95 хувь нь эцэг, эхийнхээ шийдвэрээр гэрлэдэг

Энэтхэг хосуудын 95 хувь нь эцэг, эхийнхээ шийдвэрээр гэрлэдэг

2012/06/04
Энэтхэгт эцэг, эх тохиролцож, шийдэн хүүхдүүдээ гэрлүүлдэг эртний заншил байдаг. Энэтхэгийн 1 сартай Авия охинд эцэг, эх, өвөө, эмээ нь дуудах нэр өгч ёслол үйлдэж байна. Түүнд хайртай гэр бүлийн гишүүд нь ёслолд оролцож байна. Авия охины эцэ,г эх хайр дурлал, үерхэл нөхөрлөл дээр тулгуурлаж гэрлээгүй. Тэднийг эцэг, эх нь танилцуулж, шийдвэр гарган сүй тавиулжээ. Приянка болон Адитя Ананд нарын ярьж байгаагаар тэднийг 2 гэр бүл нэг удаа уулзаад л шийдчихжээ. Гэхдээ хүүхдүүд багаасаа бие бие бага зэрэг мэдэж өсдөг. Приянка болон Адитя нар Хонконг, Өмнөд Африк, Лондонд амьдарч тэндээ боловсрол эзэмшсэн. Гэхдээ тэд гэрлэх болохоор төрөлх орон Энэтхэгтээ ирж үндэсний уламжлал ёсоороо гэрлэжээ. Судалгаагаар шинээр гэр бүл болж байгаа нийт Энэтхэг хосуудын 55 хувийн гэрлэх шийдвэрийг тэдний өмнөөс эцэг эх нь гаргаж байна. Нийгэм судлаач Ранжана Кумаригийн ярьж байгаагаар эцэг, эх нь хүүхдүүдийнхээ хэнтэй гэрлэх үгүйг шийддэг нь уламжлал, ёс заншлаа хадгалах, удам угсаа, гарал үүслээ хамгаалах эртний уламжлал юм байна. Энэтхэгийн Засгийн газрын гаргасан судалгаагаар нийт гэрлэгсдийн 95 хувь нь эцэг эхийнхээ урьдаас төлөвлөж, тохиролцсоны дагуу гэрлэдэг байна. Энэ уламжлалыг дэмжигчдийн үзэж байгаагаар хосуудын хувьд нийгэм болон эдийн засаг санхүүгийн аюулгүй байдал болоод гэр бүлийн, хадам ургийн талын дэмжлэгийг хүлээдэг давуу тал байдаг. Нэр хүнд ч сайтай байдаг. Тиймээс ч тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсын гэр бүл салалт дөнгөж 1 хувь байдаг байна. Гэхдээ энэ уламжлалыг эсэргүүцэгчид бас байдаг. Тэд эцэг, эхийнхээ шахалтаар хайргүй хүнтэйгээ гэрлэхийг хүсдэггүй. Энэтхэгт барууны соёл нэвтэрч энэ уламжлалыг дагагсад буурч байгаа. Гэсэн ч энэ уламжлал оршсоор байна. Мийна охины амьдралыг энэ уламжлал там болгосон юм байна. Түүнийг 14 настай байхад огт танихгүй ч, боломжийн амьдралтай хүнтэй гэрлүүлжээ. Түүний эмээ өвөө, эцэг эх нь үл таних хүнтэй гэрлэхгүй бол амиа хорлоно гэж Мийнаг сүрдүүлдэг байжээ. Мийна охин дөнгөж 14 настай байсан учир гэрлэлт, гэр бүлийн амьдрал гэж юу байдгийг мэдээгүй байсан. Одоо тэрээр 16 настай. Хотын дундаж дүүрэгт амьдардаг. Хэдийгээр 18-аас доош насны эмэгтэйтэй гэрлэхийг хориглосон хууль байдаг ч 2005 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн тал хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байжээ. Мийнагийн нөхрийн гэр бүл түүнтэй их хүйтэн хөндий дээрэнгүй харьцдаг аж. Гэсэн ч түүний нөхөр Мийнагийн хэлснийг үгүйсгэхээр барахгүй Мийнааг 14 настайг мэдээгүй гэрлэсэн гэж тайлбарласан байна. Цагдаа нар нөхрийг нь хууль зөрчсөн гэж үзэн мөрдлөг шалгалт явуулж байна. Мийна саяхан гэрээсээ зугтсан. Түүний авга ах эгч 2 нь гэртээ байлгаж түүнийг харж, хамгаалж байна. Авга ах эгч 2-нх нь ярьж байгаагаар Энэтхэгт ядуу айлын эмэгтэй хүүхэд болж төрөх маш хүнд хэцүү байдаг аж. Мийнагийн эцэг, эх түүнийг нөхөр дээрээ эргэн очихыг ятгаж, шаардан өдөр шөнөгүй утасдсаар байна. Мийнагийн ярьж буйгаар Энэтхэгчүүдийн хувьд гэр бүл салалт гэдэг бол тухайн нийгмийн хамгийн гутамшиг доромжлол байдаг. Эхнэр нөхрөөсөө салсан хүмүүсийг нийгэм хүлээн авдаггүй байна. Тиймээс эцэг, эх нь гэр бүлийн нэр хүндээ бодож түүнийг эргэж очихыг шаардаж байгаа болохоос охиноо ерөөсөө бодохгүй байгаа аж. Түүний нөхөр Мийнаг ирэхгүй бол аминд нь хүрнэ гэж заналхийлээд байгаа гэнэ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш