Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өнөөдөр засгийн газартаа сэлгээ хийж таван сайдаа солилоо гэж японы ОНХМХ-үүд мэдээллээ. БХЯ-ны сайдаар анх удаа улс төрч биш Такусеку их сургуулийн профессор Сатоси Моримото болсон байна. Ой, ус, хөдөө аж ахуйн сайдаар Акира Гундзиг сонгосон байна. Юитиро Хата Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд болсон байна. Хууль зүйн сайдаар Макото Таки томилогдсон байна. Санхүүгийн алба болон шуудангийн шинэчлэлийн яамыг Тадахиро Мацусита хариуцах болжээ. Хэрэглээний татварыг нэмэгдүүлэх асуудал дээр сөрөг хүчний дэмжлэгийг авахын тулд Нода засгийн газартаа сэлгээ хийсэн гэж британын “Файнэншл таймс” сонин бичсэн байна. Японы санхүүг эрүүлжүүлэх болон улсын асар их өрийг дарахын тулд татварыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж Нода үзэж байгаа юм. Татварын одоогийн 5%-ийг энэ арван жилийн дунд үе гэхэд хоёр дахин нэмэгдүүлхээр Нода төлөвлөж байна гэж “Файнэншл таймс” сонин өнөөдөр бичсэн байна.