Өнгөрөгч бямба гаригт Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракт бүх насаар нь хорих ял оноосон нь Ойрхи Дорнодод хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна. Египетийн шүүх өнгөрсөн оны бослогын үеэр олон зуун жагсагчид амь үрэгдсэн хэрэгт Мубаракийг буруутай гэж үзсэн юм. “Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн оны бослогын үеэр 840 энгийн иргэн амиа алдаж, 6000 орчим хүн гэмтэж бэртжээ. Ийнхүү Египетийн түүхэнд анх удаа Фараон нь торны цаана суулаа. Гэхдээ түүний талд "тоглож" байсан олон өндөр албан тушаалтан эрх чөлөөтэй хэвээр байгаа, цагдаа нарт тушаал өгсөн цагдаагийн дарга нар ял сонсоогүй зэрэг нь Египетчүүдийг бухимдуулж байгаа юм. Чухамдаа Мубаракийн үеийн нөлөө бүхий эрхмүүдийн гарт ихэнх эрх мэдэл байсаар байгаа нь үнэн.
Каир хотын Цагдаагийн академийн танхимд болсон шүүх хурал дээр ялын тогтоолыг уншсаны дараа талуудын өмгөөлөгч болон хохирогчид шүүгдэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болжээ. Танхимд ерөнхийлөгч асныгцаазлахыг шаардан хашгирч байсан байна.
Мубаракийн хүү Гамал Мубарак, Алаа Мубарак нарт ч мөн ял оноох гэнэ. Египетийн прокурорын мэдэгдсэнээр Хосни Мубаракийн хоёр хүүд хууль бусаар их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр ял оноохоор төлөвлөж байгаа ажээ. Тэднийг Египетийн Хөрөнгийн биржид ойролцоогоор 331 сая ам.долларын хууль бус арилжаа явуулсан хэмээн буруутгаж байгаа юм байна.
Хосни Мубарак өөрийгөө болон хөвгүүд нь хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдсээр байгаа.
Египетийн ерөнхий прокурор Адел Саедын мэдэгдсэнээр Мубаракийн хөвгүүдийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. Харин шүүх тэдэнд ямар ял оноох нь эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.
Э.АМАР