logo
Жирэмсэн эмэгтэйг үл таних залуус орцонд нь боомилжээ

Жирэмсэн эмэгтэйг үл таних залуус орцонд нь боомилжээ

2012/06/05
Өнгөрсөн бямба гарагийн оройн 22:00 цагт “Тэмүүлэл” хотхоны орцонд архидаж байсан 16-17 насны зургаан эрэгтэй хүүхэд жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан байна.

Хохирогч эмэгтэй тухайн үед хогоо хаяхаар орцондоо гарахад согтуу хүүхдүүд бие засч байсан аж. Иймээс эмэгтэй хүн амьдардаг газар гэдгийг анхааруулахад, хүүхдүүд өөдөөс нь хэл амаар доромжилж, гар хүрчээ. Тиймээс эмэгтэй эсэргүүцэн цамцнаас нь зулгаахад хүүхдүүдийн нэг нь “Чи энэ цамцны үнийг төлж дийлэх үү? Охиныг чинь харсан шүү. Яахыг минь хараарай” хэмээн сүрдүүлжээ.

Ингээд жирэмсэн эмэгтэй зургаахан настай охиныг нь сүрдүүлэхэд ихэд айж “цагдаад очно” гэхэд түүний хоолойг нь боомилж, гарыг нь мушгисан бөгөөд, цагдаа нарыг ирэхээс өмнө гэмт этгээдүүд зугтсан байна. Хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш