logo
АНУ-ын миссээр Роуд Айланд мужийн 20 настай Оливия Кулпо тодорлоо

АНУ-ын миссээр Роуд Айланд мужийн 20 настай Оливия Кулпо тодорлоо

2012/06/06
АНУ-д 61-дэх миссийн тэмцээн болж 51 гоо бүсгүй өрсөлдсөнөөс Роуд Айланд мужийн мисс 20 настай Оливия Кулпо түрүүллээ. Тэрээр Бостонийн их сургуулийн 2-р курсын оюутан бөгөөд багаасаа өөрийгөө хэт номын гэж үздэг байснаа ярьсан байна. Харин одоо тэрээр өөрийгөө номын гэж бодохоо больсон байна. Дэд миссээр Мэриленд мужийн мисс Нана Мериветер шалгарч, 3-р байрт Охайо мужийн мисс Аудри Болте оржээ. Тэргүүн байранд орсон Оливия Кулпо хөгжимд сонирхолтой бөгөөд 13 жил хийл тогложээ. Тэрээр “Канадын миссийн тэмцээнд оролцсон ч түрүүлж чадаагүй трансжендер буюу хүйсээ солиулсан Женна Талакова хэрэв миссийн тэмцээнд түрүүлсэн бол байж болох л үйл явдал болох байсан. Учир нь бид чинь ардчилсан чөлөөт оронд амьдарч байна. Энэ хорвоод амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа олон эмэгтэй байгаа шүү дээ” гэжээ. Сонирхуулахад асуулт хариултын тэмцээнд зарим миссүүд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн нэрийг хэлж чадалгүй олноороо бүдэрцгээж үзэгчдийг хөгжөөсөн байна. Тэдний ихэнх нь яанаа уучлаарай улс төр сонирхдоггүй маань буруутлаа .... гэж хариулсан байна. Дэд ерөнхийлөгч Жоү Байден хэрэв ирээдүйд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа бол миссүүдтэй тулж ажиллаж өөрийгөө таниулах хэрэгтэй болох нь ээ. АНУ-ын миссээр тодорсон Оливия Кулпо удахгүй болох Мисс Юниверс тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш