logo
АНУ болон Европын орнуудын ажилгүйдлийн төвшин нэмэгдэж байна

АНУ болон Европын орнуудын ажилгүйдлийн төвшин нэмэгдэж байна

2012/06/06
Евробүсийн орнуудын ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, хамгийн дээд цэгтээ буюу 11 хувьд хүрээд байна. Гэхдээ эдгээрийн дотроос эдийн засгийн өсөлт өндөр ажилгүйдлийн төвшин бага орнууд байгаа. Австри улс Евробүсдээ ажилгүйдлийн төвшин хамгийн бага буюу 3.9 хувь байна. Нидерланд болон Люксембург зэрэг улсуудын ажилгүйдлийн төвшин 5.2 хувь, Герман 5.4 хувь байна. Норвеги, Филанд, Швед зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт тогтмол бөгөөд ажилгүйдлийн төвшин бага байгаа. Ажилгүйдлийн төвшин хамгийн их байгаа нь эдийн засаг нь ганхаж байгаа Испани улс 24.3 хувиар Евробүсдээ толгой цохиж байна. Португаль улсын ажилгүйдлийн төвшин 15.2 хувь буюу Евробүсийн 17 улсаас 15-д явж байна. Грекийн ажилгүйдлийн төвшин 21.7 хувь буюу Евробүс байтугай Европ тивдээ 2рт явж байна. Эдгээрээс ажилгүйдлийн төвшин хамгийн бага буюу Австри болон эдийн засаг хүнд байгаа Испани улсуудыг шууд харьцуулж болно. Харин АНУ-ын хувьд Хойд Дакотад ажилгүйдлийн төвшин хамгийн бага буюу 3 хувь байгаа нь Европтой харьцуулахад маш бага тоо юм. Харин Невада мужийнх 11.7 хувь байна. Харин дундажлах юм бол Европын ажилгүйдэл 10.3 хувь АНУ-ынх 8.2 хувь байна. Энэ нь бусад улсдуудтай харьцуулбал өндөр тоо юм. Америкчуудын хувьд эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн төвшин хэрхэн буурахаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хамаарах болоод байгаа юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш