Эрдэмтэд 1967 онд Грекийн өмнөд хэсгийн далайн ёроолоос эртний хотын туурь олсон. Харин одоо Английн Ноттингам Их Сургуулийн профессор Жон Хендерсон болон бусад инженерүүд хамтран орчин үеийн техник технологийн давуу талыг ашиглан цахим хэлбэрт оруулан 5 мянган жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед хамаарах хотын дүр төрхийг гаргаж ирж байна. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар 2-3 метр гүехэн усанд байгаа хотын тууриас хана хэрэм, барилга байшин байсан ул мөрийг ашиглан дижитал хэлбэрээр хотыг босгож байна. Мөн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хоол ундны сав суулга олджээ. Хүссэн хүн болгон Грекийн Павлопертри хотын далайн эргээс хуучин хотын туурийг харж болно. Гэхдээ хүрч болохгүй. Учир нь уг усан доорх хотыг нээж илрүүлсний дараа Грекийн засгийн газар хамгаалалтанд авсан байна. Дээрээс нь харахад хүрэн улаан өнгөөр ялгарсан байдаг байна. Цахим имэж ашиглан хотын бүхий л хэсгийг харж болно. Хотын нийт урт 8 хөлбөмбөгийн талбай буюу бараг 1 км орчим юм байна. Эрдэмтэд анх хотыг сүүлийн үед хамаарах хот гэж таамаглаж байсан. Гэсэн ч удаан судалгаа хийсний дүнд хот 3000-5000 жилийн настай болж таарсан. Мөн 3 хэсэгт газар хөдөлсөн байж болох ул мөр олдсон нь магадгүй газар хөдөлөлөөс болж хот сүйрч усан доор орсон байж магадгүй юм байна. Учир нь Грекийн Павлопертри орчим нь газар хөдлөлтийн идэвхитэй бүст хамаардаг. Хүчтэй газар хөдлөлт болж, хот байсан газар доош 4-5 метр сууж усан доор орсон гэж эрдэмтэд таамаглаж байна.
Shuum.mn
Shuum.mn