logo
Хаан ширээнд суусны ёслолын ажиллагааны концертод дуучин Робби Уильямс ая дуугаа өргөжээ

Хаан ширээнд суусны ёслолын ажиллагааны концертод дуучин Робби Уильямс ая дуугаа өргөжээ

2012/06/06
Английн хатан хаан 2 дугаар Элизабетын хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолын ажиллагаа Лондонд нүсэр болж өнгөрлөө. Уг ёслолын ажлиллагааг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Ёслолд зориулсан концерт ч мөн нүсэр болсон байна. Энэхүү ёслолд зориулсан концертонд дэлхийн алдартай дуучид ирж ая дуугаа өргөсөн байна. VIP буюу алдартай хүмүүс Букинхам ордонд тухалсан бол бусад үзэгчид орны өмнөх том дэлгэцээр концертыг үзэж сонирхсон байна. Английн алдарт “Тэйк Дат” хамтлагийн дуучин Гари Барлоу, ая зохиогч Эндрю Лоид нар Английн хатан хаан Элизабетийн хаан ширээнд суусны 60 жилийн ойд зориулан бичсэн “Синг” буюу “Дуул” нэртэй дуу гарган өнгөрсөн даваа гарагт олон нийтийн өмнө тоглосон байна. Английн “Тэйк Дат” хамтлагийн дуучин асан алдарт дуучин Робби Уилямс “Let Me Entertain You” буюу “Чамайг хөгжөөгөөд өгье” дуугаар концертыг нээж, алдарт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни болон АНУ-ын дуучин Стийв Вондэр нар ая дуугаа өргөсөн байна. Тэд хатан хааны ойн баярыг тохиолдуулан Лондоны Букинхам ордонд тогложээ. Ёслолын ажиллагааны үеэр хатан хааны нөхөр ханхүү Филипийн бие чилээрхэж эмнэлэгт хүргэсэн. Гэсэн ч хатан хаан 2 дугаар Элизабет бусад зочин төлөөлөлгчдийн хамт концертыг үзэж сонирхсон байна. Ёслолын ажиллагаанд хатан хаан 2 дугаар Элизабет, нөхөр Филип болон хааны гэр бүлийнхнээс гадна Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнууд гэгддэг Канад, Австрали Шинэ Зеланд зэрэг 16 тусгаар улсуудын төлөөлөгчид ирж оролцож төрийн далбаагаа мандуулсан байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш