Дэлхийн дулаарал хүний бодит амьдралд мэдрэгдэж эхлэн энэ тэнд мөсөн голууд хугацаанаасаа өмнө хайлж дуусч байгаа талаар шууд телевиз мэдээлж байсан. Тэгвэл бас байгалийн бус харин хүний гараар эдгээр мөсөн голуудыг хамгаалж болох жишээг Энэтхэгт амьдардаг Чеванг Норфелоос харж болох нь байна. Ундаалж өссөн гол нь хайлж ширгэж, алга болж байгааг олон жил харж, санаа зовж суусан Чеванг Норфел тэвчээр алдаж өөрөө зохицуулахаар сэтгэл шулууджээ. Тэтгэвэртээ гарсан инженер мэргэжилтэй тэрээр гол эх авдаг уулын аманд далан барьж голын усргалыг сааруулж, гольдролыг зөв болгосноор мөс хуримтлагдаж эхэлсэн. Ингэснээр мөсөн гол дахин амь оржээ. Түүний ярьж баайгаагаар уг уулын аманд нийт долоон том далан барьсан. Чулуун далангууд мөсийг тогтоож байдаг тулгуур болдог. Харин мөс усны гольдролыг чиглүүлж өгдөг. Мөн усны нөөцийг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл өвөлдөө усаа хөлдөөх байдлаар нөөцлөөд хавар дулаарахаар ундандаа хэрэгэл байна гэсэн үг юм. Нутгийн оршин суугчдын ярьж байгаагаар уг тосгоны иргэд жилд 100 сая орчим литр ус хэрэглэдэг. Тэд зөвхөн мөсөн голоос л ундаалж байна. Чеванг Норфел чулуу цуглуулж илүү олон далан барихаар төлөвлөж байна.Ингэхэд 5-6 жил шаардлагатай юм байна. Ингэснээр тэд тосгоныхоо ундны усны асуудлыг бүрэн шийдэж чадах юм байна. Гэхдээ нарийн сайн тооцож, бат бөх далан босгохгүй бол 2006 онд далан нурж байжээ. Хэдийгээр тэтгэвэртэй гарсан ч Чеванг Норфел инженер мэргэжлээ ашиглан тосгоноо, цэнгэг усаа, мөсөн голоо цаашлаад байгаль дэлхийгээ аврахын төлөө сэтгэл шулууджээ.
Shuum.mn
Shuum.mn