logo
Гэр хороололд амьдрахын паян /шог өгүүллэг /

Гэр хороололд амьдрахын паян /шог өгүүллэг /

2012/06/06
Өглөө бүр цаг тулган босдог зангаараа сэрлээ. Өөрийгөө үсдэх нь холгүй хэвтэрнээсээ мултарсан намайг хүйтэн шал буцаагаад орлуу минь шидэж орхив. Даарсан гэж жигтэйхэн амьтан өмд хамдаа цуглуулж эхэллээ. Өрөөний буланд хэвтэх өмдөө авахын тулд ор сандал хоёроор тэгнэж байж арай чүү чамай шуумагнаас базан авлаа. Ямартай ч хүйтэн гэрт хөл нүцгэн таваргалтай нь биш ойр байснаар нь хар бор ажил хийхдээ өмсдөг өсгий цоорхой оймсоо улыг нь буруу харуулан өмсөв. Шөнөдөө галгүй хоносон болохоор гэрт ёстой л идэр есийн жавар тачигнаж байв.

Ямартай ч галлачихаад явахаар шийдэж нүүрсний хар курткаа нөмөрч аваад хувин нүүрс, хормой мод цуулж оруулав. Галч сайхан асаж байна. Ханын толгойд өлгөөтэй цаг. Ажил амьдралын минь алтан гараанд таван минут дутуу үлджээ. Тэвдэж сандарсан хүн хам хум нүүрээ угааж аваад дөрвөлжин хар дипломат цүнхээ аваад ухас хийлээ. Гудамнаасаа гарч яваад гэнэт бакалтай таваргаж яваагаа харав. Ээ харлаа, баларсан юм, ядаж явахад яр гэгчээр хэмээн хараал ерөөлийг хай сайгүй урсгасаар буцаж орвол хаалга үүд онгорхой байв. Өө харлаа хаалгаа түгжихээ мартчихаж. Гэрт орж түлхүүр цоожоо аваад хаалга үүдээ түгжчихээд эргэтэл хөлийн хуруунууд час час хийлгэв. Еэ п гэж. гутал гутал гэсээр эргэв.

Эхнэрээ гомдоогоод явуулчихсан ганц биеэрээ амьдарч буй эр хүн чинь бүх л амбаар савныхаа түлхүүрийг нэг гогцоонд оосорлочихсон тул бээрсэн хуруунууд маань мөн л час час хийлгэв. Ядаж байхад энэ хаалга нэг чоожилчихоор онгойлгох гэж нэлээд ур дүй, арга ухаан шаарддаг улиг зантай. Даарч буй гэж жигтэйхэн, хажуугаар нь даархаар шээс хүрээд бүүр нэг хавчиганасан бээцийсэн амьтан түгжээгээ тайлах гэж баахан ноцолдов.

За за дүүрч ингээд л явахаас. тийм ч муухай харагдахгүй байна гэсэн бодлоор өөрийгөө тайвшируулан ажлын зүг хар хурдаараа гүйлээ. Автобусны буудалд дээр цугласан олон надад аятайхан зай тавьж өгөөд байгаа нь энэ өглөөний хамгийн тааламжтай мөч байв. Би ч амжлаа шүү гэсээр будаг нь ханхалсан тусламжын барааны гол хаалгаар харайлгаад ортол хаалга тассссссс хаагдаж автобус маань хөдөллөө. Зорчигчдын дундуур билет тасалж буй кондуктор хүүхэн нааш нэг харсанаа буцаад явчихав.

Би ч за өөрөө ирээд авбал авна биз гэсээр гол хаалганы хавьцаа буух газраа хүлээн зогсоно. буух газарт автобус зогсож би гэдэг хүн ч хар гүйхээрээ автобуснаас буулаа. Энэ хугацаанд кондукторч мөнгө нэхсэнгүйд урамшин явж байтал шилэн байшингын тусгалд өөрийгөө олж харлаа. Ий-ий будчихсан юм шиг зузаан хир тогтсон куртка, халтар царай,өрвийсөн үс, даавуун өмд, бакал, дипломат цүнх сугавчилсан над шиг амьтан энэ хорвоогийн архичидийн дунд лав байхгүй байлаа. Ажил ч яахав дүүрсэн хэрэг.

Ардчилсан нийгэмд оффисийн ажилтан ингэж явна гэдэг ажлаасаа халагдах нэг шалтгаан биз ээ. Архичин болж гэж хэлүүлсэнээс арга буюу хоцроод л очихоос өөр аргагүй хойно буцаад явлаа. яг л түрүүнийхээрээ автобусанд чихэлдэлгүй ороод явчихав. Харин кондуктор авгай аймар ууртайгаар

-Муусайн балиар юмнууд нэг бол мөнгөө өг, нэг бол буу гэж зандарлаа.

би ч хар савхин цүнхнээсээ гурван зуут тоолж өгтөл кондуктор авгай:

-Балиар хулгайч минь наад цүнх чинь хэнийх вэ, хулгайлсан юм биш биз хэмээн олны дунд намайг нүүр хийх газаргүй болгож орхилоо. Би минийх л гэлээ.

-Ямар ч байсан чамайг шалгана даа. гэсээр цүнхийг минь блуугаад: чинийх юм бол дотор нь юу байгаагаа мэднэ биз дээ гэж байна.

-Мэдэлгүй яахав дээ хүүхэн гуай гэсээр нэгд нэгэнгүй эд зүйлсээ тоочиж, бичиг баримтан дахь зургаа үзүүлэн үс зүсээ шүлстэн байж янзлан арай чүү гэмгүй номхон амьтан гэдгээ баталлаа.

Гэртээ ирвэл хаяад явсан эхнэр минь ирчихсэн хүн аймаар царайг минь хараад эхэр татан уйлагнав. тэгсэн ч тэвэрч авсангүйд нь би багахан гуниглав. ХАйрт эхнэрээсээ гомдол нэхэлтэй нь ч биш харин гомдолыг нь барагдуулах ёстой бизээ. Нөхцөл байдал эсрэгээрээ эргэж эхнэр минь намайг бараг л багад байсан шиг түмпэн дотор зогсоож байгаад усанд оруулав. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш