logo
10 настай хүүг дайрсан Ш.Алтанхуяг батлан даалтанд гарчээ

10 настай хүүг дайрсан Ш.Алтанхуяг батлан даалтанд гарчээ

2012/06/06
Дөрөвдүгээр сарын 23-нд нийслэлийнБаянгол дүүргийн нутаг дэвсгэр 25-р эмийн сангийн урд талын зам дээрсогтуугаар машин жолоодож арван настай бяцхан хүүг дайрсан хэрэг гарсан билээ. Хүүг дайрсан жолооч болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн захирал Ш.Алтанхуяг эмнэлгийн үзлэгт харгалзагч нарынхаа хамтаар явсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Осол гаргах үед тэрбээр 1.70 хувийн согтолттой буюу орчныг мэдрэх чадваргүй болтлоо уусан байсан бөгөөд машинд нь хамт явсан согтуу хүүхнүүд хүүг амьд эсэхийг нь мэдэх гэж хөлөөрөө өшиглөж байсан нь олны дургүйцлийг хүргэж байсан билээ. Тэгвэл тэрбээр биеийн байдал нь муудсан учраас батлан даалтанд гарч, эмчилгээ хийлгэж байгаа аж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш