Өнгөрөгч сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.
Махны дундаж үнийг дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3-8.6 хувь, хонины махны үнэ 3.2, адууны махны үнэ 0.2, ямааны махны үнэ 0.3 хувиар тус тус өсчээ. Үүнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.2 хувь, үхрийн махны үнэ 0.6-0.7 хувиар өссөн бол, адууны болон ямааны махны үнэ тогтвортой байлаа.
Мөн 1 кг хонины (ястай) махны үнэ дунджаар 7238 төгрөг, үхрийн мах (ястай)-7857 төгрөг, ямааны мах-5500, адууны мах-6171, хонины цул мах-7814, үхрийн цул мах-9413 төгрөгийн үнэтэй байв.
Харин гурилын үнийг өмнөх дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа" ХК-ны савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, задгай нэгдүгээр зэргийн гурил 1.9 хувиар өссөн байна. Үүнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байна.
Өргөн хэрэглээний будаа, элсэн чихрийн дундаж үнэ энэ үеэр 0.6 хувиар өссөн байна. Цагаан будааны үнийг өмнөх дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.5 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 2.3 хувиар өссөн тухай ҮСХ-ноос мэдээлж байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"