-Шүүх ийнхүү Э.Цасчихэр, Д.Батсайхан нар хуулиар хориглосон үйлдэл хийгээгүй байхад хийсэн мэтээр үзсэн төдийгүй төсөвт хохирол учраагүй хэмээн Сангийн яамнаас томилогдсон хохирогч шүүх хуралдааны үед мэдүүлсээр байтал төсөвт онц их хэмжээний хохирол учирсан хэмээн дүгнээд нэмэлт санхүүжилтийн 125 сая төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг дэндүү гажуудуулсан, дураараа авирласан асуудал болжээ-
Хан-Уул дүүргийн шүүх Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж хорих ялаар шийтгэснийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн үүднээс авч үзвэл хүний эрхэнд бүдүүлгээр халдаж хууль зөрчсөн, улс төржсөн байдал харагдаж байна. Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг Авилагатай тэмцэх газраас шалгах болсон шалтгаан нь тус аймгийн Ардчилсан намын \сөрөг нам\дарга Цэндсүрэнгийн “Увс аймаг дахь бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтаас аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга Д. Батсайхан нар хувьдаа ашиг орлого олсон байж болзошгүйг шалгуулах“ тухай мэдээлэл байв. Тухайн мэдээллийн дагуу тус аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт, зээл тусламж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр гээд бүхий л асуудал болон Засаг дарга болон ИТХ-ын даргын шийдвэрүүдийн хуульзүйн үндэслэлийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр удаа дараа гарч байсан байна.
Хуульзүйн дагуу шийдвэрлэсэн энэхүү шийдвэрийг 2011 онд үндэслэлгүйгээр хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэн олон чиглэлээр шалгасан боловч Э.Цасчихэр, Д.Батсайхан нар гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул ихэнх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны барилга барихад нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн уг барилгыг ашиглалтанд оруулсан асуудал нь албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж тэдэнд хорих ял оногдуулжээ.
1. Э.Цасчихэр, Д.Батсайхан нар албан тушаалын байдлаа урвуулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн тухайд:
Увс аймагт төсвийн хөрөнгөөр баригдсан төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тендерийг шалгаруулах ажиллагаа Э.Цасчихэрийг Засаг даргаар томилогдохоос өмнө болсон бөгөөд тендерт шалгарсан компани барилгын ажил гүйцэтгэх гэрээг тухайн үеийн Засаг даргатай /Засаг даргаар Л.Тогоо ажиллаж байв/ байгуулсан байдаг. Төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны барилга барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер болон ажил гүйцэтгэх гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа төдийгүй орон сууц ашиглалтанд орж тодорхой тооны төрийн албан хаагчид тохь тухтай амьдарч байна. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Э.Цасчихэр, Д.Батсайхан нар албаны эрх ашгийн эсрэг ямар үйлдэл хийсэн, төсвийн хөрөнгийг 24 айлын орон сууцнаас өөр юунд зарцуулсан, нэмэлт санхүүжилт хийх шаардлага байгаагүй зэргийг баримтаар нотлоогүй атлаа тэднийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар ял халдаасан нь ойлгомжгүй байна. Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үйлдэл болох “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэг ойлголтыг Авилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “.. албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгох “- оор хуульчилсан байдаг.
Э.Цасчихэр нь төрийн албан хаагчийн 24 айлийн орон сууцыг барихад барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой нэмэлт санхүүлжилт хэрэгтэй болсон талаар мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж улмаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд уламжилсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар 24 айлын орон сууцыг барьж дуусгахад нэмэлт санхүүжилт олгох тухай шийдвэрлэсэн 90 дүгээр тогтоолыг биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүргээ гүйцэтгэсэн үйлдэл, Д.Батсайхан нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нэмэлт санхүүжилт олгох асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар шийдвэрлэсэн тогтоолд хуулийн дагуу гарын үсэг зурсан үйлдэл зэрэг нь дээр дурдсан албан тушаалын байдлаа урвуулсан гэх ойлголтод огт хамааралгүй байгаа болно.
Шүүх ийнхүү Э.Цасчихэр, Д.Батсайхан нар хуулиар хориглосон үйлдэл хийгээгүй байхад хийсэн мэтээр үзсэн төдийгүй төсөвт хохирол учраагүй хэмээн Сангийн яамнаас томилогдсон хохирогч шүүх хуралдааны үед мэдүүлсээр байтал төсөвт онц их хэмжээний хохирол учирсан хэмээн дүгнээд нэмэлт санхүүжилтийн 125 сая төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг дэндүү гажуудуулсан, дураараа авирласан асуудал болжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд Д.Батсайхан нь ”...өөрийхөө болон эхнэрийхээ нэр дээр тус бүр нэг нэг орон сууц авч, ашиг сонирхолын зөрчилтэй байдлын үүднээс тухайн гэмт хэргийг үйлдсэн” хэмээн дүгнэсэн асуудал нь прокурорын яллах дүгнэлтэд Батсайхныг буруутгасан үйлдэл болж дурдагдаагүй үйлдлийг шүүх санаачлагаараа зааж, яллах дүгнэлтийн хэмжээнээс хэтэрсэн асуудлаар ял халдаасан гэж үзэхээр байна. Энэ нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн, дэндүү нэг талыг барьсан, улс төрийн нөлөөнд автсан болохыг тод томруунаар харуулж байна.
2. Э.Цасчихэр, Д.Батсайхан нар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн тухайд:
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг ойлголтыг “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 ээс 14.1.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсныг ойлгодог бол Э.Цасчихэр Д.Батсайхан нар дээр дурдсан хуулийн яг ямар зүйл заалтыг зөрчсөн үйлдэл хийснийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй байдаг. Энэ нь тэднийг яллаж буй “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийн үйлдэл хийгдээгүйг нотолно. Нөгөөтэйгүүр :
1. Төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцны анхны болон нэмэлт санхүүжилт бүгд тухайн барилгыг барьсан компанийн дансанд тоо ёсоор шилжсэн болох нь баримтар нотлогдсон,
2. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлт бий болсноос анхны төлөвлөсан материалын үнэ өөрчлөгдөж зөрүү гарсныг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг тогтоосон баримттай,
3. Тухайн барилгад өгсөн нийт санхүүжилт уг барилгыг барихад зарцуулагдсан эсэхийг тогтоох хөрөнгийн үнэлгээ болон санхүүгийн аудит хийж хэдэн төгрөг нь орон сууц барихад зарцуулагдаагүйг нотолсон баримт хэргийн материалд байхгүй зэрэг нь төсөвт хохирол учраагүйг нотолдог.
Ийнхүү хууль зөрчсөн болон үйлдэл учирсан хохирол нь баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байхад Д.Цасчихэр, Д.Батсайхан нарт хорих ял оногдуулж тэдний нэр төр, эрх, эрх чөлөөнд нь халдаад зогсохгүй хохирогчоор тогтоогдоогүй, хохирсон талаар нэхэмжлэл гаргаагүй, эрх үүргийнхээ дагуу орон нутгийн төсвийн байгууллагад 125 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн асуудлаар ял оноосон нь шүүх хэний нөлөөгөөр юу хийж байна вэ? хэмээн хэрдхийн цочирдоход хүргэсэн шийдвэр гаргаж байгааг анхаарах цаг болоод хэтэрлээ.
Х.Ханбаатар