УИХ-ын дэд дарга Н.Энхболд Монгол Улсад тахийг дахин нутагшуулсны хорин жилийн ойг тохиолдуулан Нидерландын Вант Улсын иргэн, Тахь хамгаалах сангийн тэргүүн хатагтай Инге Боуман-Хайнсдайк, Хустайн Байгалийн цогцолборт газарт хэрэгжсэн төслийн удирлагч ноён Питер Вит болон албаны бусад хүмүүсийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол оронд нэн ховордсон тахийг эх нутагт нь дахин суурьшуулах, нутагшуулах ажлыг зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөтгөхөд оруулсан хувь нэмрийг үнэлж хатагтай Инге Боуманыг Алтан гадас одонгоор, ноён Питер Витийг Найрамдал медалиар тус тус шагнасныг энэ үеэр УИХ-ын дэд дарга гардуулж өгсөн юм.
Хатагтай Инге Боуман хэлэхдээ, Анх дөчин жилийн өмнө тахийг амьтны хүрээлэнд нөхөртэйгээ харж байлаа. Тэр үед тахь ховордож, устах аюулд орсон амьтдын нэг болсон байсан. Дэлхий дахинд 270 орчим тахь үлдсэн байсан төдийгүй эх нутаг болсон Монголдоо устсан гэсэн харамсалтай мэдээг сонсож байлаа. Гэтэл өнөөдөр зөвхөн Монголд гэхэд анх авчирсан 84 тахь 270 гаруй болтлоо өсөж, үржсэн байна. Би өөрөөрөө, хийсэн ажлаараа, хамт ажилласан баг, хамт олноороо маш их бахархаж байна. Энэ сайхан Төрийн дээд одонгоор шагнасан та бүхэнд баярлалаа. Бид дахин хорин жил хамтран ажиллах төслийнхөө ажилд орсон гэдгээ хэлэхэд таатай байна” хэмээсэн юм.
1992-2000 онд таван удаагийн тээвэрлэлтээр Хустайн нуруунд 84 тахь авчирч, тахь нутагшуулах явцын судалгааны бүх ажлыг Голландын Тахь хамгаалах сангаас санхүүжүүлж зохион байгуулжээ. 1997 оноос жил бүр нэг судлаачид Ян Боуманы \ Инге Боуманы нөхөр\ нэрэмжит тэтгэлэг олгон судалгаа хийлгэдэг юм байна. 2008 оноос Хустайн Байгалийн цогцолборт газрын орчны бүсийн ард иргэдэд туслан жил бүр 10200 долларын тусламж үзүүлж байна. Мөн 2009 оноос эхлэн тасралтгүй 20 жил Хустайн Байгалийн цогцолбор газрын экосистем болон тахийг хамгаалах, судлахад зориулан жил бүр 20000 долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээ хийжээ.