Сирийн Засгийн газар гадаадын хэд хэдэн орны хэргийг түр хамаарагч болон Элчин сайд нарыг улс орноосоо хөөн гаргах болсноо албан ёсоор зарлажээ. Тус улсын ГХЯ-ны мэдээлснээр, Их Британи, Франц, АНУ, Турк, Швейцарь, Испани, Итали зэрэг 17 орны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг тус улсаас гурав хоногийн дотор гарах ёстой аж.
Дипломатчидын зарим нь аюлгүй байдлын үүднээс Сириэс аль хэдийн гарсан байна. Тодруулбал, Британийн Элчин сайд Саймон Коллис энэ оны гуравдугаар сард нутаг буцжээ. Тэр үед Дамаск дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газар ч хаагдсан байна.
Урьд нь эдгээр улс Сирийн дипломатчидыг нийслэлээсээ хөөсөн юм. Тавдугаар сарын 25-нд Хула хотод хэдхэн цагийн дотор 100 гаруй хүний амийг бүрэлгэснийг эсэргүүцэн Сирийн дипломатчидыг хөөсөн билээ.
НҮБ-ын мэдээлснээр, Сири улс засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнд хамгийн их нэрвэгдсэн тус улсын дөрвөн мужид олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудыг оруулахыг зөвшөөрсөн байна. "Дамаскт ийм тохиролцоонд хүрсэн бөгөөд Сирийн Засгийн газар бичгээр баталгаа гаргаж өгсөн" гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын төлөөлөгч Жон Гинг хэлжээ.
НҮБ-ын тооцоолсноор, наад зах нь нэг сая сиричүүдэд яаралтай тусламж хэрэгтэй байгаа ба энэ тоо өснө гэж шинжээчид мэдэгджээ.
Үүний сацуу НҮБ-ын оролцоотой боловсруулсан энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс Сирийн босогчид татгалзсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дамаскийн захын дүүрэгт болон Идлиб муж дахь харуулын цэг рүү халдлага хийх үеэр засгийн газрын 100 орчим цэргийн амийг бүрэлгэсэн тухай Сирийн чөлөөт арми мэдээлжээ. 2011 оны гуравдугаар сард Асадын дэглэмийн эсрэг тэмцэл хөдөлгөөн эхэлснээс хойш Сирид наад зах нь 10 мянган хүний амь үрэгдсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ