logo
Өвөрмонголын хурдан морьд наадамд тоосоо өргөнө

Өвөрмонголын хурдан морьд наадамд тоосоо өргөнө

2012/06/08
Сар гаруйхны дараа болох улсын их баяр наадамдаа бэлдэж уяачид, бөхчүүд бэлтгэл сургуулилтад гарч эхлээд байна. Манай Их баяр наадамд БНХАУ-ын Өвөрмонголын уяачид ч хүлгийнхээ тоосыг өргөхөөр болжээ.
     Өвөрмонголын Эрээн хотын "Цэгээ" морин тойруулгын 18 тооны хурдан морийг баяр наадамд уралдуулахаар саяхан Улаанбаатарт хүргэж ирсэн байна. Манай орны нутаг ус, өвс ногоонд нь дасган уяа сойлгыг нь тааруулах зорилгоор ийнхүү сарын өмнө авчирчээ. "Цэгээ" морин тойруулгын морьдыг Монголын хилээр нэвтрүүлэхийн өмнө Эрээн хотын Мал эмнэлгийн хяналт шалгалтын албаар оруулан бүтэн сар сүргээс нь тусгаарлаж цусны дээжийг шинжлэх зэргээр хяналтад байлгасан юм байна.
      Морьд Монгол Улсын мал эмнэлэг, хорио цээрийн албаны шинжилгээгээр эрүүл гарсан тул хил нэвтрүүлжээ. Өвөрмонголын морьдыг наадамд уралдуулах нь хоёр улсын уламжлалт адууны соёлын харилцааг бататгаж, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой хэмээн холбогдох газрууд нь үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш