Энэ сарын 4-нд Гаалийн байгууллагын мэдүүлэгт тэмдэглэгдээгүй их хэмжээний ангийн зориулалтай буу, сум орж ирэх гэж байсныг хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч нар сэжигтэй ачаа тээшийг мэргэжлийн ур чадвар гарган шалгаж илрүүлжээ.
“Ремингтон” маркийн ангийн буу хоёр, “Саваже” маркийн ангийн буу, “Марлин” маркийн ангийн буу тус бүр нэг байжээ. Мөн тус ангийн буунуудыг дагалдан 84995 ширхэг сум байжээ.
Гаалийн байцаагч нар илэрсэн ангийн буу, суманд тэмдэглэл хийж УМБГ-ын холбогдох хэлтэст шилжүүлсэн байна.
АНУ-аас ирсэн зорчигчдын түүвэр ачаанаас илэрсэн энэхүү ангийн буу, сум нь Монгол Улсын иргэн Н-ийн нэр дээр хаяглагдан ирсэн аж.
Энэхүү хилээр нэвтрүүлэхийг оролдсон үйлдлийг цагдаа, тагнуулын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.