65 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Францын Каннын кино наадамд “Богд хаан” уран сайхны кино оролцжээ. Дэлхийн хэмжээний кино урлагийн шилдгүүд оролцдог тус наадамд манай улс албан ёсоор анх удаа видео киногоор оролцож эх орныхоо кино урлагийг дэлхийд сурталчилсан юм.
156 орон оролцсон наадамд манай улсаас Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяр “Богд хаан” киногоо олноо хүргэсэн байна.
Тэрбээр “Олон орны кино үзэж, дэлхийн кино урлагийн төвшинг өөрийн кино урлагтай харьцуулж суулаа. Манай улс ур чадвар, жүжиглэлтийн хувьд хэзээ ч хоцрогдоогүй.
Харин гадаад харилцаа, техник технологиороо хоцорч байгааг мэдэрсэн” гэжээ. Дэлхийн кино урлагийнхан буддын шашин, Азийн соёл Европын орнуудад үгүйлэгдэж байгаа тул “Богд хаан” киног худалдаж авах хүсэлт тавьсан аж. Гэхдээ хэдэн төгрөгөөр яаж худалдаж авах нь тодорхойгүй байна.