Эртний майячуудын он тооллоор 2012 оны арванхоёрдугаар сард ертөнцийн төгсгөл ирэхгүй бөгөөд харин эсрэгээрээ дэлхий ертөнц мянган жилийн турш оршин байна гэж эртний хүмүүсийн соёл, ёс заншил судлаач мексик эрдэмдэн Эрик Веласкес Археологийн үндэсний музейн эрдэм шинжилгээний бага хурал дээр мэдэгджээ.
Майячуудын зөгнөснөөр дэлхийн төгсгөл энэ онд ирнэ гэх дуулиан Мексикийн зүүн өмнөд нутгийн Табаско мужид оршдог "Тортугеро" хэмээх археологийн бүсээс олдсон дүрс үсгүүдийг тайлан уншсаны дараа дэгдэх болсон гэж Веласкес хэлсэн байна. Олдворт үнэхээр эртний майчуудын он тооллын ээлжит мөчлөг дууссан байсан, гэхдээ энэ нь дэлхий сүйрнэ гэсэн үг биш юм гэж тэрбээр ярьжээ.
Эрдэмтний хэлснээр, археологичдын олж илрүүлсэн майячуудын маш олон эх бичгүүдээс зөвхөн нэгэнд л 2012 оны арванхоёрдугаар сар дурдагдсан байна. Харин эртний хүмүүсээс үлдсэн бусад бичээс дээр "бүр алс ирээдүйн" он сар өдөр тэмдэглэгджээ.
"Майячууд дэлхий солиртой мөргөлдөхийг эсвэл манай гараг дээр цөмийн дайн эхэлж болзошгүй талаар анхааруулга өгөөгүй" гэдгийг Веласкес онцлон хэлсэн байна.
Майя үндэстний одон орны хамгийн эртний он тооллоор энэ онд дэлхий сүйрнэ гэх онолыг өнгөрсөн тавдугаар сард Америкийн эрдэмтэд бас үгүйсгэж байсан юм.
Майячуудын он тоолол бол эртний соёл иргэншлийн хамгийн нууцлаг хуанлинуудын нэг юм. Эрдэмтэд одоог хүртэл түүний нууцийг бүрэн тайлж чадаагүй байгаа билээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ