logo
Европт гурван сарын хугацаа өгчээ

Европт гурван сарын хугацаа өгчээ

2012/06/08
Европын хувьд нэгдсэн валютаа аврахад ердөө гуравхан сар үлдсэн гэж хөрөнгө оруулагч-тэрбумтан Жорж Сорос үзэж байна. Италийн Тренто хотод болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тэрбээр ингэж мэдэгджээ. "Гурван сарын дараа зах зээл хүлээж залхаад, илүү ихийг шаардах үед эрх баригчид түүнийг нь гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ" гэж алдартай хөрөнгө оруулагч хэлсэн байна.
    Зургадугаар сарын сүүлээр болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалт оролцогч бүх талын сонирхолд нийцсэн цөөн тооны авах арга хэмжээг баталсан болоод дуусна гэж Сорос үзэж байна. Эдгээр арга хэмжээ нь сөрөг хандлага хадгалагдаж байгаа үед байдлыг түр хугацаанд л сайжруулах болно" гэж хөрөнгө оруулагч мэдэгджээ.
    Соросын урьдчилан таамаглаж байгаагаар, энэ сарын 17-нд Грект болох парламентын сонгууль "ЕХ-ноос хөөгдөх айдас" дор болох ба зээлдүүлэгчдийн шаардлагыг биелүүлэхэд бэлэн байгаа улс төрийн хүчнүүд ялах болно. Гэвч Грект байгуулагдсан ямар ч Засгийн газар шаардлагыг биелүүлж чадахгүй бөгөөд намар бид энэ орны хямрал  туйлдаа хүрнэ" гэж алдартай хөрөнгө оруулагч тэмдэглэжээ.
    Энэ намар гэхэд Германы эдийн засаг хүртэл суларч, канцлер Меркель Европыг аврахын тулд ямар нэгэн алхам хийхийн тулд германчуудыг ятгах нь улам л хэцүү болно гэж Сорос үзэж байна.
    Еврог аврахын тулд нэгдүгээрт, ЕХ-ны орнуудад ажиглагдаж байгаа банкуудаас хадгаламжаа олон хүн татан авч байгааг зогсоохын тулд банкны хадгаламжийг даатгалтай болгох хэрэгтэй гэж Сорос хэлжээ. Үүний сацуу Европын банкууд 2012 оны зуны дунд үеэс боломж нь нээгдэх Европын тогтвортой байдлын механизмын сангийн шууд санхүүжилтыг авах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. Энэ бүх арга хэмжээ нийт Европын хяналт, зохицуулалтын хэрэгсэлтэй нийцэж байх ёстой гэж Сорос цохон тэмдэглэжээ.
    Тэгэхдээ Европын нэгдсэн валютад ирээдүй бий гэж тэрбээр үзэж байна. "Евро "эсэн мэнд үлдэх" магадлал өндөр, нэгдсэн валютгүй болох нь зөвхөн еврогийн бүсийн хямралд орсон орнуудад төдийгүй Германд ч сөрөг үр дагавартай. Тиймээс ХБНГУ еврог хадгалж үлдэхийн тулд бололцоотой бүхнээ хийнэ" гэж Сорос үзэж байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш