Налайх дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн хятад эзэд өчигдөр 16 настай Монгол хүүхдийн хөлийг хугартал зодсон хэрэг гарсан байна.
Зодуулсан хүүхэд нь тоосгоны үйлдвэрийн ажилчин байсан аж. Тус үйлдвэрийн 50 гаруй Монгол ажилчин ажлын байрны нөхцлөө сайжруулахыг шаардаж, хятад эзэддээ хандсан юм байна. Гэтэл хятад эзэд нь шаардлагыг нь хүлээж авахаас татгалзсан аж. Энэ үеэр тэдний шийдвэрийг эсэргүүцсэн 16 настай хүүг тэд хөлийг нь хугартал зодсон байна.
Одоогийн байдлаар энэ хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Хохирогч хүүг дүүргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд энэ асуудалд цагдаа нараас гадна "Даяар Монгол" хөдөлгөөнийхөн анхаарлаа хандуулаад байгаа юм байна.
Тоосгоны үйлдвэрийн хятад эзэд монгол ажилчдаа "Хүн ажиллах боломжгүй нөхцөлд ажиллуулдаг байсан бөгөөд өдрийн хоол гэж нохойн хоолноос ч дор зүйл өгдөг байсан" гэж тус үйлдвэрийн ажилчид ярьсан байна.
Р.Сарангоо