Би бол цэвэр монгол бух. Бяруу байхад том бухнууд мөргөөд үнээнд ойртуулдаггүй байсан юм. Уг нь тугал байхдаа л миний эрхтэн сайн ажилладаг байсан. Гэв ч зэлэнд уяуулчихсан болохоор зүүдлэхээс цаашгүй. Арай гэж нэг насанд хүрдэг жил их цас унаснаас болоод идэш олдохгүй өвлийг арай чүү давсан юм. Хамаг тамир тэнхээ тасраад юун үнээн дээр харайх арай ядан биеэ тэнхрүүлж байтал орооны минь цаг дуусчихсан. Тэгсэн чинь эзэн намайг чадваргүй байна гээд зарчихдаг байгаа. Худалдаж авсан эзэн ес эхэлчихсэн байхад төмөр тэвшин дээр ачаад төмсгийг минь хайруулчихав. Түүндээ шаналсаар ихэд турсан учир зунжингаа бас л тэнхрэх гэж ядсаар явтал орооны цаг өнгөрчихлөө.
Дараа өвөл нь би оргоод өөрийн хуучин эзэн дээрээ очлоо. Тэгсэн чинь миний оронд эрлийз бух аваад ирчихсэн байв. Зун л хоёулаа хэн нь хэн болохоо нэг үзүүлье гэж бодож байтал сарс гэнэ үү юу гэнэ нэг өвчин гараад хамаг үнээнүүд өөд болоод хэдэн тугалтай хамт үлдэх нь тэр. Эзэн маань эрлийзийг эмчлээд намайг огтхон ч тоодоггүй. Би эрийн сайндаа л өвчинг гэтэлсэн юм. Тугалнуудыг нас биед хүрэхийг хүлээгээд байж байсан чинь эзэн намайг үнээгээр солиод өөр хүнд өгчихлөө. Ингээд л би оргохоос өөр аргагүй болсон юм даа. Ус гол уул даваа олныг даван явсаар гэртээ дөхөж явтал гэнэт хоёр том боохой гараад ирэв. Боохой хоол олсондоо учиргүй баярласан бололтой улилдан байснаа нэг нь баруун талаас над руу дайрлаа. Би ч тосоод мөргөлөө. Гэтэл нөгөө нь араас дайраад яг төмсгөн дээрээс зуугаад авлаа. Би шалмаг гэгч нь эргэж нөгөө чоныг мөргөлөө. Хэрэгтэй юмныхаа төлөө ч мөн ч их хурд гаргадаг юм билээ. Үр төлөө үлдээгээгүй юм чинь эцсээ хүртэл төмсгөө л хамгаалъя гэж бодоод бөгсөө хаданд наагаад газар шигдэн хэвтлээ. Хажуунаас дайрахад нь сэжлээ, нэг нь хаанаас минь таслаад одлоо, нөгөө нь нөгөө талын хаанаас таслаад одлоо, хүзүүнээс хэд хэд авлаа. Би муужран сэжиж чадахгүй шахуу болоод хамаг тамир тасарч байлаа. Ганц ч үнээн дээр гараагүй гэж бодохоос хоолой зангирч нулимс нүд бүрхлээ. Гэнэт пин гэх чанга дуунаар цочин харвал нэг чоно миний нуруунаас зулгаасан махаа үмхсэн чигтээ гулдайн унасан байв. Дахин пин пин гэсэн дуу хоёронтоо гарснаа, буу барьсан хүн хүрээд ирсэн нь миний эзэн байв. Би баярлах шиг, айх шиг нэг л эвгүй. Босох гэтэл урд хоёр хөл мэдээ алдсан бололтой гишгэж чадахгүй байв. Эзэн минь дэмжин босгож газрын уруу туун явцгаав. Хад чулуутай эвгүй газар түшиж тулсаар яваад гэртээ авч ирэв. Нөгөө тугалнууд нас бие гүйцээд голийсон сайхан гунж болцгоосон нь намайг дахин амилууллаа. Эдгэчихвэл гэсэн бодол толгойд минь асахтай зэрэгцэн нөгөөх минь зүгээр байгаа гэсэн бодол орж ирж бас шаналгав. Хөнгөрөөд үзлээ, зүв зүгээр байна. Эзэн шархыг минь боохдоо нөгөөхийг бас боогоод хаячихдаг байгаа. Би ч хэд хоноод тэнхрээд ирэв. Даан ч нөгөөхийг минь боосон боолтоо авдаггүй шүү. Дэмий л хэдэн гунжийг ээлжилж үнэрлээд хоногийг өнгөрөөж байв. Гэтэл нөгөө эрлийз чинь монгол гунжнууд дээр минь харайж намайг бухимдуулав. Харсаар байж гунжаа алдана гэж юу байхав дээ. Хэдий гэмтэл бүрэн илааршаагүй ч гэсэн мөргөлдлөө. Тэгсэн эзэн намайг уячихдаг байгаа, түүгээр ч тогтсонгүй. Эрлийзээс зугтаасан гунжнуудыг тусгай хашаанд шахаж өгөөд харайлгуулж байв.
Тэгсээр байтал намар болоод ороо минь өнгөрөх нь тэр. Сэтгэл ихэд хямарснаас болсон уу яасан юм, нөгөө хэдэн үнээг харахаас дургүй хүрдэг боллоо. Тэгээд ганцаараа идээшилдэг байв. Нэг өдөр үнээнүүд ирсэнгүй, хоёр, гурав хонолоо байдаггүй. Тэгсэн хамаг үнээг хулгай хөөгөөд одсон юм санж. Ингээд үйлтэй толгой бас л хэдэн өнчин тугал сахиад үлдэх нь тэр. Гэхдээ нөгөө үр төлөө үлдээх хүсэл минь оргилсоор л байв.
Хоёр жил өнгөрч байтал эзэн маань бас нэг эрлийз хар бух аваад ирэв. Тэр над руу хараал урсган шороо цацалсаар ирэв. Би зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцахгүй байсан тул шууд туллаа. Түүнтэй цаг гаруй хүчийг үзсэний эцэст яллаа. Ингээд монгол гунжин дээрээ харайж байтал эзэн намайг барьж уячихаад хөрш айлын эрлийз эрээн хүрэн бухыг аваад ирлээ. Миний хилэн асаж уяагаа тасчин гүйн очлоо. Эрлийз эрээн хүрэнг яг харайх агшинд мөргөж унагалаа. Миний хилэн ихэд хөдөлсөн учир хад руу унатал мөргөв. Ингээд нөгөө хэд дээрээ харайж санаа амарлаа. Гэхдээ ихэд ядарсан тул нэг үнээ дутуу орхилоо. Жаахан амсхийгээд… гэж бодож байтал эзэн маань нэг хүнтэй хамт давхин ирж намайг оосорлоод авлаа. Тэрээр эрлийз эрээн хүрэнг гэмтээсэн учир маханд тушаая гэж хоорондоо ярилцаж байв.
Жинхэнэ монгол бухныхаа төлийг авахгүй эрлийз бухад монгол үнээгээ өгөөд байгаа эзнээ хараад ихэд гомдсон ч үр удмаа үлдээсэндээ сэтгэл хангалуун агаад үхэхээс ч айхгүй байлаа. Харин миний харайсан үнээнүүд гунигт нүдээр намайг ширтсээр үлдэв. Тэр бүү хэл миний харайж чадаагүй байсан улаан гунж хүртэл араас мөөрөн дагаж байгаад эзэнд хөөгдсөн гээч. Үр минь том бух болоод энэ муу эрлийзийг дахиж босохооргүй болтол мөргөнө гэж итгэсээр би холдлоо…!!
Д.Жаргалсайхан