Xолливудын алдартай од, жүжигчин Линдсэй Лоханы амьдрал хүмүүсийн "мөнхийн сэдэв" болсоор ирсэн. Хар тамхичин, бэлгийн донтон, гэмт хэрэгтэн, шоучин гээд түүнийг тойрсон нэрсийг тоочвол дуусахгүй. Тэрбээр анх 18 настайдаа анхны хайр шоуны од Вилмер Волдрамтай учирч байжээ. Линдсэй хайрттайгаа төрсөн өдрөөрөө анх танилцаж байсан бөгөөд тэр галзууртлаа дурласан байна. Гэвч тэдний харьцаа удаан үргэлжлээгүй юм. Түүнээс болж Линдсэй маш их шаналж, согтууруулах ундаа хэрэглэж эхэлжээ. Үүнээс хойш шоучин гэгдэх Линдсэйгийн амьдралд тоолж баршгүй их эрчүүд орж ирсэн. Түүнийг нэг жилийн дотор 30 эртэй янаг амрагийн харьцаа үүсгэсэн тухай яриа ч байдаг. Хамгийн сүүлд түүний "Redbook" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
- Чамайг загасны тор мэт амьдрал чинь нилээд залхааж байгаа мэт харагддаг. Амьдралд чинь тохиолдсон хамгийн хэцүү мөч хэзээ байсан бэ? Тийм ээ миний амьдралд зөндөө хэцүү үеүд байсан. Харин одоо энэ бүхэнд хариулт өгөхийг хүсч байна. Би хийхийг хүссэн зүйлээ л хийдэг. Харин энэ бүхнийг минь хүмүүс дандаа элдвээр гоочилж, хов жив гарган, ярианыхаа сэдэв болгож байдаг. Яагаад гэвэл тэд миний тухай бүгдийг мэдэхийг хүсдэг. Тийм болохоор би тэрнээс нь зугтаах ямар ч арга байхгүй. Би хийхийг хүссэн зүйл ээ л хийдэг. Гэвч энэ бүхнийг минь хүмүүс ойлгодоггүй. Машины осол гаргасан минь надад том сануулга болсон. Тэр үед хүмүүс намайг тойрон, гэрэл зураг дарж эхэлсэн учраас би хэргийн газраас аргагүй эрхэнд зугтаасан.
-Та тэгээд зугтаасан хэрэг үү?
-Тийм ээ би тэгсэн. Гэхдээ би цагдаа нараас айсандаа зугтаагүй. Папарацциудаас л зугтаасан юм аа.
-Зугтаах хэрэг байсан юм уу? Энэ чинь буруу үйлдэл шүү дээ?
-Харанхуй шөнө дунд хүртэл намайг хаачих нь уу, яах нь уу гээд элдэж хөөгөөд байхад зугтахгүй гээд би яах юм бэ. Хэдийгээр гэрэл зурагчид ажлаа хийж байгаа ч гэсэн энэ бүхэн нь намайг залхааж, хэцүү байдалд оруулдаг.
- Анх кинонд тоглож байсан бяцхан Линдсэйгийн тухай дурсаач?
-Би багаасаа л кино од болохыг хүсдэг байсан. Гэхдээ од боллоо гээд хүмүүст үргэлж дурсагддаггүй юм шиг. Намайг бага байх үед л гарч байсан алдартай кинонуудыг хүмүүс одоо болтол шимтэн үздэг. Одоо үед олон гайхалтай сайхан кинонууд бүтээгдэж байгаа ч ирээдүйд "энэ үнэхээр тасархай кино шүү" гэж ярих нь цөөхөн л байх. Миний бодлоор хамгийн шилдэг гайхалтай кино гэвэл дээхнэ үеийн кинонууд л гэж хэлнэ. Өөрийнхөө үеийнхэнтэй энэ талаар яриа дэлгэхэд хэцүү байдаг. Зарим нэгэн энэ одоо юу яриад байгаа нь болоо гэсэн шиг хүлээж авдаг. Ер нь л хүмүүс намайг үргэлж буруу талаас нь харж, хүлээж авдаг. Тэднийхээр бол би наргих цэнгэх дуртай, энд тэнд зургаа даруулах гэж явдаг "муу охин" л болж хувирсан. Би хорин настай байхдаа бусадтай адил коллежид явдаггүй байсан. Би тэр үедээ өөрийгөө буруу алхам хийж байна аа гэж боддог байсан ч одоо бол үгүй. Ингэлээ гээд хүмүүс намайг юу гэж ойлгохыг мэдэхгүй л дээ. Зарим нэг нь намайг амьдралдаа нэг ч удаа сурч, зөв замаар явж байгаагүй гэж бодож байгаа байх. Тэр хүмүүсийн ихэнхи нь бусдын амьдралыг сенсаацилах дуртай байдаг байх аа.
- Тэгвэл гэнэн тэнэг охин томоожсон гэж ойлгож болох нээ?
-Хит Лежер надад нэг удаа "Чиний одоо байгаа байдал зөвхөн чамаас л шалтгаалсан. Чи л энэ бүх хэргийг өөрөө тарьсан шүү дээ. Хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Явсан замаа эргээд нэг сайн хараарай" гэж хэлсэн. Үүнийг би яагаад хэлж байна вэ гэхээр би тэр үед хэтэрхий жаахан тэнэг охин байсан. Тэгээд л болохгүй зүйлүүдийг их хийдэг байсан хэрэг.
- Жүжигчин хүний хувьд бүтээхэд хамгийн хялбар ямархуу дүр байдаг вэ?
-Хөгжилтэй, аз жаргалаар бялхсан, сайхан сэтгэлтэй эерэг дүр надад илүү сайн холбогдож өгдөг л дөө. Киноны үйл явдалд найз залуутайгаа муудалцсан ч, төгсгөлд нь бүх зүйл сайнаар эргэж, аз жаргалтайгаар дуусдаг. Энэ бүхэн надад нэг бодлын сайхан санагддаг бөгөөд бүтээхэд илүү хялбар санагддаг.
- Би заримдаа намайг хэн ч танихгүй газар ажлаасаа түр чөлөөлөгдөөд хаа ч юм өчнөөн сараар алга болохыг хүсдэг. Танд тийм бодол төрдөг үү?
-Энэ бол миний хувьд үнэхээр боломжгүй зүйл шиг санагдаж байна. Намайг амрахаар явахад хаа сайгүй гэрэл зурагчид дагаж л байдаг. Хамгийн сүүлд Дубайд очиж амрахад зочид буудлын маань эргэн тойронд бөөн хүмүүс харуулдаад байж байсан. Тэр үед л би тэднээс зугтаах ямар ч боломжгүйгээ мэдэрсэн. Би бусад жүжигчдийн л адил ажлаа хийж, өөрийнхөөрөө амьдраад явж байна. Даанч хүмүүс энэ бүхнийг ойлгодоггүйн харамсалтай юм даа. Үргэлж намайг "муу охин" гэж хүлээж авдаг.