logo
Шумуул устгах нээлт хийжээ

Шумуул устгах нээлт хийжээ

2011/06/23
Малариа буюу Шумуулаар дамжиж халдварладаг хумхаа өвчнөөс болж жилд маш олон хүн нас бардаг. Ялангуяа Африкт энэ өвчнөөр маш их хүн өвчилдөг байна. Америкийн Теннисси Мужийн Нашвил хотод байдаг Вандербилт Их сургуулийн эрдэмтэд шумуулын эсрэг бэлдмэл гаргаж аваахаар олон жил ажиллаж, маш их мөнгө зарцуулсан. Гайхалтай нь эрдэмтэд туршилт судалгаа хийж байх явцдаа одоогийн байгаа шумуулны эсрэг бэлдмэлээс илүү хүчтэй бүх шавьжны үнэрлэх эрхтний үйл ажиллагааг сулруулдаг бэлдмэл гаргаж авчээ. Эрдэмтэн Патрик Жонс шумуулны хүний үнэрийг таньж үнэрлэдэг системийг судладаг. 117 мянга гаруй химийн бэлдмэлийг туршиж үзсэнээс нэг нь үнэрлэх эрхтэнийг ажиллагаагүй болгодог DUAA1 бэлдмэл байсан байна. Биологийн ухааны профессор Лорел Лайбел DUAA1 шинэ бэлдмэлээ  Малариа вирусын гаралтай өвчин тараадаг шумуул, гэрийн бясаа зэрэг ахуйн шавьжны эсрэг спрэй, тос, шингэн бэлдмэл зэрэгт туршихаар зэхэж байна. Профессор Лорел Лайбел “Хүнд хортой байдлыг багасгасан. Хямд үнэтэй бага дозоор хэрэглэж болох бэлдмэл гаргаж авах боломжтой болж байна” гэсэн байна. Бид зөвхөн өвчин тараагч шумуулны эсрэг бэлдмэл туршиж байгаад санаандгүй илүү үр өгөөжтэй бүх шавьжны эсрэг бэлмэл гаргачихлаа. Бидний гаргасан бүтээгдэхүүн хэрэглээнд очиж Африкт ихээр тархдаг Малариа өвчний эсрэг ашиглагдана гэж найдаж байна гэж Эрдэмтэн Патрик Жонс ярьсан байна. Шумуулны эсрэг бэлдмэл гарган авахад зориулж асар их хөрөнгө зарж байсан нь үр дүнгээ өгч амьдралд нэвтрэхэд ойрхон болоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш