Монгол Улс Лимбэний битүү амьсгааны урлагийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн батламжаа авлаа. Энэхүү батламжийг энэ сарын 4-8-ны өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцын гишүүн орнуудын Ерөнхий Ассемблейн дөрөвдүгээр чуулганд оролцсон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан албан ёсоор хүлээн авсан байна. Лимбэний битүү амьсгааны урлаг буюу “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа”-г Монгол Улс анх 2011 онд Бүгд Найрамдах Индонези Улсын Бали хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай зургаадугаар хуралдаанаар Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгэжээ.
Албан ёсоор ийнхүү гардан авсан батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейн харьяа Төрийн түүхийн музейд хадгалуулахаар болсон байна. Батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд болох аж. Энэ үеэр битүү амьсгааны арга барилыг уламжлан авсан өвлөгч, лимбэчид тоглолтоо сонирхуулах юм байна.
Өдгөө дэлхийн 133 улс нэгдэн орсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенц 2003 онд батлагдсан бөгөөд Монгол Улс уг конвенцод 2005 онд нэгдэн орсон аж. Одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д 10 орны 27 өв, “Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалт”-д 70 орны 232 өв тус тус бүртгэгджээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"