Силвио Берлусконигийн насанд хүрээгүй охинтой нэр холбогдсон хэргийг шүүх хуралд оролцох гэж байгаа гэрч Michelle Conceicao -ийн мэдүүлснээр Италийн хуучин ерөнхий сайд Руби нэрээрээ танигдсан эротик бүжигчинтэй бэлгийн харьцаанд орсныхоо төлөө түүнд мөнгө төлсөн нь гарцаагүй юм байна. Руби тухайн үед насанд хүрээгүй байжээ.
"Бунга Бунга" үдэшлэгт оролцож байсан Бразилын загвар өмсөгч Michelle түүнчлэн өнгөрсөн сард Берлускони өөрлүү нь залгаж, энэ сарын сүүлээр болох шүүх хурал дээр болсон явдлын талаар худал хэлэхийг гуйсан гэж хэлсэн байна.
Michelle-ийн хэлснээр Берлускони 2010 оны дөрөвдүгээр сарын 25-ны шөнө Милан хотын ойролцоох том байшиндаа Руби буюу Карима Эл-Маругтай дэр нэгтгэсэн байна. Тухайн өдөр болсон үдэшлэгт бусад залуу эмэгтэйчүүд ч оролцсон аж.
Тухайн үед Берлускони 73-тай, Эл Маруг дөнгөж 17-той байжээ. Италид насанд хүрээгүй буюу 18 хүрээгүй эмэгтэйд мөнгө төлж, бэлгийн харьцаанд орох нь хуулиар хориотой байдаг юм.
Michelle Италийн "Espresso" сонинд ярилцлага өгөх үеэрээ "Би тэнд байсан, би бүхнийг харсан, тэр түүнд 5.000 евро төлсөн, Руби маш залуухан байсан нь Берлусконид таалагдсан" гэж ярьсан байна.
Бразил загвар өмсөгч ийнхүү бүхнийг илчлэх болсон шалтгаанаа өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовсон, худал зүйлээр дүүрсэн ертөнцөд амьдрахаас залхсан гэж тайлбарлажээ.
Michelle Conceicao энэ сарын 25-нд болох шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөх юм байна. Түүний хэлснээр хоёр жилийн өмнө тухайн үеийн ерөнхий сайдын гэрт болсон үдэшлэгт оролцсон охид түүнтэй нэг оронд орсныхоо төлөө бэлэн мөнгө авахын тулд өөр хоорондоо ширүүхэн өрсөлдсөн ажээ.
Туршлагатай улс төрч Берлускониг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Мороккогоос гаралтай Эл Маругтэй бэлгийн харьцаанд орсныхоо төлөө түүнд мөнгө төлсөн гэж буруутгаад байгаа билээ. Гэхдээ "шар сэмжилсэн хөгшин" хэмээх хочийг зүүсэн тэрээр энэ бүгдийг эрс үгүйсгэсэн юм.
Мөн түүний өмгөөлөгчид Michelle Conceicao-ийн ярьсан зүйлс ямар ч үндэслэлгүй, улс төрийн явуулга гэж мэдэгджээ.
Берлускони хэрэв буруутай нь тогтоогдвол 15 жил хүртэл хугацаагаар торны цаана сууж магадгүй юм. Түүний шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сард анх эхэлсэн бөгөөд цаашид олон сар үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж http://www.telegraph.co.uk/news/worldnews
Э.АМАР