Аргентины хууль тогтоогчдын баталсан шинэ хуульд зааснаар хүмүүс шүүгч юм уу эмчээс зөвшөөрөл, магадлагаа авалгүйгээр албан ёсны бичиг баримт дээрх нэр, хүйсээ өөрчлүүлэх боломжтой болжээ. Даваа гаригт Буэнос Айрес хотод хэсэг трансжендер хүмүүс шинэ хуулийн дагуу нэр хүйсээ өөрчлүүлэхээр иргэний бүртгэлийн газрын гадна дугаарлан зогссон байна.
Ийнхүү Аргентиныг эс тооцвол хувь хүний талаарх албан ёсны мэдээллээ сайн дураараа өөрчлөхийг иргэддээ хуулиар зөвшөөрсөн улс байдаггүй юм. Харин Америк гэх мэт улсуудад тодорхой шалгуурыг давсан буюу гормоны эмчилгээ хийлгэж, хүйсээ солиулах мэс засалд орсон хүмүүс болон хүйсээ солиулахыг хүсдэг гэх мэт бусад хүндэтгэх шалтгаантай иргэдэд бичиг баримт дээрх үндсэн мэдээллээ өөрчлүүлэхийг зөвшөөрдөг байна.
"Gender identity law" буюу Аргентины хүйсийн талаарх хуулийн төслийг өнгөрөгч сард парламентын гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд хууль энэ долоо хоногоос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Хэсэг бүлэг транссексуаль хүмүүс шинэ хуулийн дагуу эрхээ эдлэхээр Буэнос Айрес хотын төвд орших иргэний бүртгэлийн газар ирсэн байна. Тэдний ярьж байгаагаар шинэ хууль нь Аргентины ардчилал хүний эрхийн хувьд томоохон алхам болжээ.
Э.АМАР