Даваа гаригт Хонгконг болон Тайваний Тайпэй хотын гудамж талбайд олон арван мянган хүн цугласан байна. Тэд одоогоос 23 жилийн өмнө Бээжингийн Тьянаньмэний талбайд болсон хүчирхийллийн үеэр амиа алдсан жагсагчдад хүндэтгэл үзүүлжээ. Хонгконгийн оюутнууд, идэвхтнүүд болон бусад гэр бүлүүд томоохон цэцэрлэгт хүрээлэнд цугласан байна. Тэд гартаа лаа барьцгааж, нэг минутын турш дуугаа хураажээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ цуглаанд 180.000 хүн оролцсон байна. Гэхдээ цагдаа нар 85.000 хүн цугласан гэж мэдээлжээ.
Хонгконгийн идэвхтнүүд Тьяньаньмэний талбайд болсон цуст аллагын хохирогчдод зориулж босгосон хөшөөнд цэцэг өргөж, уламжлалын дагуу гурван удаа мэхийн ёсолсон байна.
Их Британийн колони байсан ХонгКонгийн оршин суугчид эх газрын Хятадын иргэдийг бодвол илүү эрх чөлөөтэй амьдардаг. Цуглааныг зохион байгуулагчид Бээжингийн удирдлагуудад хандан 1989 оны жагсаалд оролцсон хүмүүсийг хяхаж хавчихаа зогсоохыг уриалсан байна.
Хятадын засгийн газар 1989 онд Тьянаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг хүч хэрэглэн тараах үеэр хэдэн хүн амиа алдсан, хэдэн хүнийг баривчилсан талаарх мэдээллийг огт гаргаж байгаагүй билээ. 1989 оны зургадугаар сарын гуравнаас дөрвөнд шилжих шөнө Бээжингийн төв хэсэгт орших талбайд цэргийн танкууд орж ирэх үеэр олон зуун хүн амь үрэгдсэн гэж үздэг байна.
Хятадын засгийн газар урьдын адилаар 23 жилийн өмнө болсон харгис ажиллагааны талаар мэдээлэхийг хоригложээ. Гэхдээ хэвлэл мэдээлэл болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжсэн хуультай Хонгконгийн иргэд 89 онд Бээжингийн төв талбайд болсон үйл явдлын талаар сайн мэдэж байна. Харин харьцангуй барууны маягийн ардчилал хөгжсөн Тайваний иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг. Хятад нь Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг ч Тайван нь 1949 онд дундад улсаас тусгаарласан юм.
Э.АМАР