Пүрэв гаригт Грекийн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр гэнэтийн зүйл болжээ. Хэт барууны үзэл баримтлалтай "Хриси Авги" намын төлөөлөгч, өнгөрсөн сард болсон сонгуулиар парламентын гишүүн болсон Илиас Касидиарис зүүний намын хоёр эмэгтэй улс төрчтэй коммунист, фашистаараа дуудалцан, ширүүн маргалдсан байна. Улмаар тэрээр суудлаасаа босч, эсрэг талд нь сууж байсан эмэгтэй лүү ус цацаж, нөгөө эмэгтэйн нүүр лүү гурван удаа алгадаад авчээ. Түүний энэ үйлдэл сонгууль болоход 10 орчим хоног үлдээд байгаа энэ үед Грекчүүдийг гайхшруулсан байна.
Прокурорууд Илиасыг баривчлах тушаалыгнэн даруй гаргажээ. Түүний нам тавдугаар сарын зургаанд болсон сонгуулиар нийт сонгогчдын долоон хувийн дэмжлэгийг хүлээж, 300 гишүүнтэй Грекийн парламентад 21 суудал авсан нь гэнэтийн зүйл болсон билээ.
Нео-нацист үзэлтэй гэсэн шүүмжлэлийг эрс үгүйсгэдэг "Хриси Авги" намынхныг Афин хотод цагаачдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байсан юм. Учир нь энэ нам цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталдаг байна.
Сириза намын гишүүн Рена Доуроу 2007 онд болсон зэвсэгт дээрэмд Иллиас Касидиарисыг оролцсон тухай ярьжээ. Үүнд уурссан Касидиарис түүн рүү ус цацсан байна. Дараа нь тэрээр Коммунист намын гишүүн Лиана Канеллиг хүчтэй алгаджээ. "Антенна" телевизийн ярилцлагын шоуны хөтлөгч Жиоржиос Пападакис уурлаж бухимдсан Касидиарисыг тайвшруулахаар оролдсон байна. Гэвч Грекийн армийн тусгай хүчинд алба хааж байсан тэрээр Канеллигийн нүүр лүү гурван удаа цохьжээ. Засгийн газрын төлөөлөгчид болон бусад намын удирдлагууд улс төрчийн болчимгүй үйлдлийг зэмлэн буруушаасан байна. Харин "Хриси Авги" намаас Канелли эхлээд Касидиарис руу халдсан гэж мэдэгджээ.
Э.АМАР