Жил бүр зохиогддог Коачелла хөгжмийн наадамд нэр хүндтэй уран бүтээлчид оролцсоор ирсэн юм. Гэхдээ энэ оны наадмын үеэр өнөө үеийн хип хоп одууд төдийгүй өнгөрсөн үеийн домог болсон рэппэр Тупак Шакур үзэгчдийн өмнө гарч ирсэн байна. 1996 онд 25 настайдаа бусдын гарт амиа алдсан рэппэрийн яг амьд мэт гурван хэмжээст дүрс Снүп Доггийн хамт тайзан дээр харагдсан нь 90 мянган үзэгчийг алмайруулж орхисон билээ.
Тупакийг маш төстэй байдлаар гаргах нь кино, хөгжмийн продюсерүүд болох Дилан Браун, Филип Атвел нарын хувьд маш чухал байжээ. Тэд хийсэн ажлынх нь эцсийн үр дүн Тупакийн шүтэн бишрэгчид болон гэр бүлийнхний сэтгэлд нийцэх тал дээр ихээхэн анхаарал хандуулсан байна.
Гэхдээ гурван хэмжээст дүрсийг бий болгох нь амаргүй ажил байжээ. Тэд алдарт рэппэрийг дахин "амилуулахын" тулд студид бодит эд зүйлсийг загвар болгон ашиглаж дижитал дүрсийг бий болгосон байна.
Браун, Филип нарт Тупакийн зураг, бичлэгүүд болон хувийн цуглуулгууд л байжээ. Филип ярихдаа "Бидний ажлын явц янз бүр байсан, бид юу хийж байгаагаа удаан хугацаанд бусдаас нуусан, учир нь энэ ажлыг хийж дуусгасны дараа л хүмүүст үзүүлэх нь зохимжтой байсан" гэжээ.
Дижитал эффект хийдгээрээ алдартай "Digital Domain" компани алдарт рэппэрийн 3D дүрсийг бий болгосон байна. Digital Domain компаний ажилтан Эд Уилбрихийн ярьж байгаагаар энэ компанийн визуал эффект Академийн шагнал хүртсэн ч Тупакийн төсөл дээр хүн бүр маш их хүчин чармайлт гаргаж ажиллажээ. Тэрээр хэлэхдээ "Хүний дүрсийг ийм байдлаар бүтээх нь итгэмээргүй хэцүү зүйл, бидний хийж байсан ажлуудаас хамгийн хэцүү нь энэ" гэжээ.
Коачелла хөгжмийн наадмын үеэр Тупакийг ийнхүү тайзан дээр бодит мэтээр гаргаж ирсэн нь олны анхаарлыг ихээр татжээ. Өнгөрсөн үеийн алдартнуудыг компьютер графикийн аргаар ийнхүү амилуулах нь маш олон боломжуудыг нээж өгч байна. Гэхдээ Элвис Пресли, Жонни Каш, Рэй Чарльз нарыг энэ аргаар үзэгчдийн өмнө гаргаж ирэхийн тулд тэдний уран бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй болж мэднэ.
Э.АМАР