Зүрхнийх нь цохилт 39 минутын турш зогссон хоёр настай хүүгийн бие илааршжээ. Хүүд физик эмчилгээ, хэл яриа засах эмчилгээ хийсний дараа түүнийг эмнэлгээс гаргасан байна.
Нэгдүгээр сарын 26-нд Зак Хилари хүүгийн зүрх зогсож, гэртээ ухаан алдан унажээ. Ээж Труди нь яаралтай тусламжийн газарт дуудлага өгсөн бөгөөд тэрээр эмч нарыг ирэх хүртэл 10 минутын турш хүүдээ хиймэл амьсгал хийхээр оролдсон байна. Эмч нар түүнийг ухаан оруулахын тулд хүчдэлээр цохиулах зэргээр 30 минутын турш шаардлагатай арга хэмжээг авчээ. Эмнэлэгт ирсний дараа гурван удаа хүчдэлээр цохиулсны дараа хүүгийн зүрх цохилж эхэлсэн байна.
Үүнээс өмнө эмч нар Закийн ээж Хилари, аав Дэйв нарт хүү нь бараг найдваргүй болсон, тахиндаа хавдартай байна гэж хэлжээ. Хүү комд орсон бөгөөд түүний тархи гэмтсэн нь хожим нь илэрсэн байна.
Гэхдээ Зак хүүгийн бие эдгэж, гэртээ эргэн ирсэн байна. Одоо түүний бие, сэтгэц хэвийн байгаа аж. Ээж Хилари нь ярихдаа "Дөнгөж төрсөн хүүхэд бүх зүйлийг маш хурдан сурч байгаа юм шиг санагдсан, хүү маань идэх, аяга барих, алхах, ярих гээд бүх зүйлийг дахиад эхнээс нь сурах ёстой болсон" гэжээ.
Хүүгийн зүрх яагаад зогссоныг хэн ч мэдэхгүй байна. Гэхдээ түүний ээж дахин ийм зүйл болсон тохиолдолд яаралтай тусламж үзүүлэхийг сурахын тулд сургалтанд суужээ.
Э.АМАР